Уран зургийн үнийн дээд амжилт эвдэгдлээ

Twitter Print
2017 оны 12-р сар 04-нд 13:45 цагт
Мэдээний зураг,

Та 66х46 см хэмжээтэй нэгэн бүтээл 450 сая долларын үнэд хүрч худалдагдсан гэвэл итгэх үү? Тэгвэл 2017 оны 11-р сарын 15-ны өдөр Нью-Йорк хотод болсон дуудлага худалдаагаар Леонардо Да Винчигийн бүтээл болох “Сальватор Мунди” (Ертөнцийг аврагч) яг ийм үнэд хүрч шинэ эзэндээ очжээ.

Нэрээ нууцалсан худалдан авагч 19 минут үргэлжилсэн “үнийн тулаанд” 200, 300, 350 сая долларын үнийн санал хэлж байсан гэнэ.

500 жилийн настай “Сальватор Мунди” нь анх английн хаан Карл I-ийн эзэмшилд байсан ба 1900-аад оны үед алга болсон гэнэ.

2005 онд нэгэн үл хөдлөхийн худалдаагаар хамт зарагдсан энэ зургийг урлаг судлаачид 6 жил судалж, сэргээн засварлаж байж Да Винчигийн зураг мөн гэдгийг тогтоожээ. 2013 онд оросын тэрбумтан Дмитрий Рыболовлев энэхүү бүтээлийг 127,5 сая доллараар худалдан авсан байдаг.

Бид 1 тэрбум долларын үнэ хүрч зураг зарагдлаа хэмээн ойрын үед сонсох болов уу? Өнөөдрийг хүртэл энэ нь боломжгүй мэт санагдаж байж билээ. 

Эх сурвалж: Bloomberg

Д.Дуулал

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.