Газар дундын тэнгисээс 26 нигер охины цогцос олдлоо

Twitter Print
2017 оны 12-р сар 04-нд 12:38 цагт
Мэдээний зураг,

ROME —Италийн  хилийн ойролцоо Газар дундын тэнгисийн уснаас 26 нигер охины цогцос олдлоо. Тэдний цогцосыг задлан шинжилж, үхлийн шалтгааныг тодруулахаар Итали улсад авчирчээ.  

Далайн эргийн Салерно хотын албаны хүмүүсийн мэдээлснээр Газар дундын тэнгист "зоогдсон" 400 дүрвэгч цагаачидтай хамт 26 эмэгтэйн цогцосыг аврах албаныхан авчирсан хэмээн дурджээ. 

Итали дахь Хүний эрхийн Үндэсний комиссын Олон нийттэй харилцах албаны ажилтан Марко Ротунно "Эдгээр охид 14-18 насных гэж бид таамаглаж байна. Эдгээр цогцосын далайн усан дээр хөвж явахад нь Испанийн тэнгисийн цэргийн алба хаагчид өнгөрсөн баасан гарагт олсон юм. Харин тэдний хажууханд бараг хөмөрч живэх шахсан хийлдэг завин дээр мөн хэдэн хүн байсныг олсон. Тэд өөрсдийгөө Нигер улсын иргэд, Ливи улсаас завиар Итали орохоор гарсан гэж мэдэгдсэн" гэлээ.  

Италийн Салерно боомт хотод тэдний цогцосыг хүргэж ирснээс хойш ах дүү хамаатан садан гэх нэг ч хүн ирээгүй гэлээ. Амьд гарсан 400 дүрвэгч цагаачид дунд тэдний төрөл садан байхгүй бололтой. Тэднийг хэн нэгэн амиа аврахын тулд усанд шидсэн үү, эсвэл осол гарсан уу гэдгийг нарийвчлан тогтоохоор Цагдаагийнхан ажиллаж байна гэлээ.

 Эх сурвалж: New York Times

Сэтгүүлч Ц.Мөнхбаяр

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.