Өвлийн аяллын 5 санаа

Twitter Print
2017 оны 12-р сар 04-нд 10:58 цагт
Мэдээний зураг,

Өвлийн жавар тачигнасан эдгээр өдрүүдэд сэтгэлээ сэргээж хүйтнээс холдож гэр бүл, найз нөхөд, хамт олноороо үр бүтээлтэй өнгөрүүлэхэд тань аялал хамгийн зөв сонголт байх болно. Ажлын их ачаалал, чимээ шуугианаас бага ч болов хөндийрч дэлхий ертөнцийн өөр нэгэн соёл иргэншилтэй танилцах аяллын маршрутад тань заавал багтах таван улсыг бид энэ удаагийн нийтлэлээрээ танилцуулж байна.

1. Финлянд - Лапланд хот

Финлянд - Лапланд хот

Зуны саруудад Лапланд хот нь 24 цагийн турш нартай байдаг ч өвлийн улиралд бараг бүхэлдээ харанхуй нөмөрдөг. Гайхамшигт туйлын туяаг харахын тулд та заавал өмнөд туйлд очих шаардлагагүй. Лапланд хотод 1, 2, 3-р сар бол туйлын туяаг харах хамгийн тохиромжтой үе юм.

2. Франц - Страсбург хот

Франц - Страсбург хот

Өвлийн улирлын хамгийн сайхан зүйлсийн нэг бол мэдээж шинэ жил, зул сарын баяр. Аяллын жолоогоо халуун орны зүг залж шинэ оноо өвлийн жавартай өдрүүдгүйгээр угтахыг хүсэхгүй байгаа бол Францын Страсбург хот танд яг тохирно. Страсбург хот зул сарын баяраар хотоо тэр чигээр нь маш үзэсгэлэнтэй болгон чимэглэдэг. Зул сарын баярт зориулан бэлтгэдэг гайхалтай амттан, дарс, жигнэмгийг та зөвхөн энэ үед л амтлах боломжтой. Хот бүхэлдээ баярын хөтөлбөр, концерт, соёлын арга хэмжээгээр дүүрэн таныг угтах болно.

3. АНУ - Калифорни муж - Сан Диаго

АНУ - Калифорни муж - Сан Диаго

Калифорни мужийн Сан диаго хот бол аялахад хамгийн тохиромжтой цаг агаартай. Энд халууны улиралд өдөрт дунджаар 22 - 25 градус дулаан харин өвлийн улиралд дунджаар 17 - 19 градус, хамгийн багадаа 8 - 10 градусд хүрдэг байна. Жилийн 300 хоногт нарлаг өдрүүд үргэлжилнэ. Сан Диагог тэр чигээрээ аялал жуулчлалын хот гэж нэрлэж болох бөгөөд үйл ажиллагаа тасралтгүй явагдаж байдаг. Мөн маш гайхалтай тогтоц бүхий далайн эрэгтэй. Ирэг орчим дагуу усны температур 20 орчим градус байдаг тул маш тааламжтай.

ХОЛБООТОЙ: Жил бүр хамгийн их жуулчин очдог 5 орон

4. АНУ - Хавай Оаху

АНУ - Хавай - Оаху

Хэрвээ та халуун орноор аялахыг илүүд үзэж байвал Хавай Оаху хамгийн тохиромжтой. Нам гүм, тайван мөн цаг агаарын хувьд маш тааламжтай. Аль ч улиралд температур тогтмол 24-32 хэмийн дулаантай байдаг. Тэр чигээрээ аялал жуулчлалын хот бөгөөд хүн амаас илүү хувь нь зорин очсон гаднын жуулчид байна. 

5. БНХАУ - Zhangjiajie муж

БНХАУ - Zhangjiajie муж

Хэрвээ та ойрхон аялахаар төлөвлөж байгаа бол жуулчдын ихээр аялах болсон 160 орчим километр талбайг эзэлсэн байгалийн гайхалтай тогтоцтой, шилэн гүүр, тэнгэр баганадсан элсэн чулуу бүхий Хятадын Zhangjiajie мужид байрлах Wulingyuan-нд зочлоорой. Тэдгээр тэнгэр баганадсан элсэн чулуудын ихэнх нь АНУ-н Нью Йорк хотын "Empire State"-н барилгаас өндөр аж.

ncd.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.