Кибер гэмт хэргийн золиос болох шахсан минь...

Twitter Print
2017 оны 12-р сар 04-нд 10:11 цагт
Мэдээний зураг,

/Сүржин нэртэй даржин бичвэр/

Цахим шуудан нээгээд удаагүй, тохируулга энэ тэрээ хийж мэдэхгүй, хаа хамаагүй захиа ирдэг байсан үе. Нэг өдөр Уганда (гэж бичсэн байсан) улсын нэг нөхрөөс захиа ирлээ дээ. Намайг их сайн хүн гэдгийг сэтгэл зүрхээрээ мэдрээд, өөрөө амиа алддагийн даваан дээр зугтаж Голланд улс руу гараад, баахан мөнгө (төгрөгт шилжүүлээд бодоход тооны машины дэлгэц дүүрчиж байсым) Угандад үлдээчихсэн, тэрийгээ авчих юм бол тэр ч баяжаад, би ч баяжаад, нэгэн сайхан нартай өдөр намайг гэр бүл, төрөл төрөгсөдтэй минь хамд Голландад уриад жаргаагаад өгөх юм байхаа.

Би оюутан байхдаа Зүүн Герман, сүүлд Франц, Швед, Данид олон улсын хурал хуй гээд яваад үзчихсэн болохоор тэр хотын тэр нь сайхан, энэ музей гоё ч гэх шиг... Ямар ч байсан "гүүгл"-дээд мэдээ сэлтхэн олоод уншчихтайгаа, "найз"-ынхаа аавын нэрийг оруулаад хайлт хийтэл нээрээ л төрийн эргэлт гараад сүрхий юм болжээ... Цагийн зөрүүнээс болж их орой интернетэд ордог тул хоёр долоо хоног нөхрийгөө дагуулаад явлаа.

Бараг л гудманд хонож байгаам байх, аавынхаа өвлүүлж өгсөн аймаар үнэтэй Ролекс гэдэг цагаа зүгээр шахуу хүнд зарж хоногийн хоолны мөнгө залгууллаа л гэнэ, бичиж байснаа, гэнэт л "I am in danger" гээд өөр хариу ирэхгүй, би өрөвдөөд Монголдоо аваад ирдэг ч юм уу гэж бодож байгаагаа, гадаад хүн урихад цагдаагаас бичиг авах тухай бичсэн чинь гомдоод сүйд, "би чамд амиараа дэнчин тавьж итгэж байхад", “YOU BETRAYED ME” гэж байна шүү. Тэгж л анх betray буюу урвах, шарвах гэдэг үгийн утгыг хэзээ ч мартахгүйгээр мэдэж билээ. Ядарч зүдэрч яваа амьтныг хууран мэхэлж "итгэлийг нь эвдчлээ" гээд бараг л нойргүй хонох нь ээ.

"Найз" минь надаас 5000$, 2500$, 1000$, сүүлдээ бүүр 100$ явуулчих гээд, хоёр чихээ л огтолж өгөхгүй бол надад юу байдгийн. Тэгсэн нэг өдөр дахиад ижилхэн утгатай захиа өөр хүнээс ирэхээр нь нэг юм сэхээрсэн дээ. Ингэж би кибэр гэмт хэргийн золиос болох шахсан. Хориод жилийн өмнө шүү дээ. 

Харин өнөө өглөө ажилдаа явахын өмнө нүүр номоо шалгатал доор зурагт байгаа шиг мээсэж ирж. Дээр бас нэг мөнгө өгье ч бил үү мессэж ирсэн байсан. Google translation ашиглаад монгол хэл рүү орчуулсан бололтой.

Доорхи зургийн "хайртай майртай" гэдэг үгэнд битгий ач холбогдол өгөөрэй. Иймэрхүү хуурамч юмнууд зөндөө байна шүү гэж хэлэх гэсийн. 

Болгоомжтой байхад илүүдэхгүй, саяхан Америкийн Equifax гээд кредит оноо шалгадаг товчоо, Uber гэх дуудлагын үйлчилгээний сүлжээ, Target гээд дэлгүүрийн сүлжээнүүд хакердуулсан. 

Манайхан харлаа үзлээ, шал худлаа юм лайк дарж, шэйрлэхээ больчихмоор байна. 

Заримдаа ганцхан автобусны зураг тавьчихаад найзын хүсэлт илгээгээд байгааг яалтай ч билээ...

Таны аюулгүй байдлыг хангах санаатай хэлээд байгааг минь авах гээхийн ухаанаар хандана биз дээ. 

Юнрэн овогтой Ариунзаяат 

АНУ. Калифорни муж. Оакланд хот. 
2017.12.03

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (103.26.195.130) 2017-12-04 11:43
      • 0
      • 0

      Харин ийм юманд итгээд зөндөө их мөнгөө алдчихсан хүмүүс байна. Харамсалтай.

      Хариулах