15 настай ОУ-ын их мастер Э.Лхагвадулам дэлхийн рекордыг шинэчлэн тогтоолоо

Twitter Print
2017 оны 12-р сар 03-нд 20:30 цагт
Мэдээний зураг,

МАНАЙ ТАМИРЧИД ДАХИН ГУРВАН ТӨРӨЛД ДЭЛХИЙН РЕКОРД ШИНЭЧИЛЖ 44 МЕДАЛИЙН БОЛЗОЛ ХАНГААД БАЙНА

Энэ сарын 1-ээс 3-ны хооронд Индонези улсын нийслэл Жакарта хотод Ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хоёр өдрийн дараах байдлаар манай тамирчид дэлхийн 5 дээд амжилт шинэчилж 17 алт, 17 мөнгө, 10 хүрэл буюу тэмцээний 90 медалийн 44-ийг нь хүртэж багаараа тэргүүлсээр байна.

Өнөөдөр шинэчилсэн 3 дээд амжилтын хувьд өсвөр насны ангилалд өрсөлдөж буй ОУ-ын Мастер, 15 настай Э.Лхагвадулам "Түүхэн үйл явдал" төрөлд 104 үйл явдал, ОУ-ын Их Мастер В.Янжаа "Зураг" цээжлэх төрөлд 5 минутад 354 зураг, ОУ-ын Их Мастер Н.Мөнхшүр "Олон багц хөзөр" төрөлд 60 минутад 1776 ширхэг хөзөр тогтоон алдаагүй санаснаар дэлхийн рекордыг тус тус шинэчиллээ.

Тэмцээний сүүлийн төрөл болох "Хурдны Хөзөр" төрөлд Дэлхийн #1 тамирчин ОУ-ын Их Мастер, Дэлхийн 2 удаагийн аварга Alex Mullen (Америк) нэг багц буюу 52 ширхэг хөзрийг 15.612 секундэд тогтоон алдаагүй санаж дэлхийн рекордыг шинэчилсэн бол өсвөр насанд өрсөлдөж буй манай тамирчин 15 настай ОУ-ын Мастер Э.Лхагвадулам 19.527 секундэд тогтоон алдаагүй санаж Дэлхийн рекорд шинэчилж тэмцээнээ амжилттай өндөрлөлөө.

Төрөл болон насны ангилал тус бүрийн байр эзэлсэн байдал:

Төрөл-4: "Зураг"

Насанд хүрэгч:
1. ОУ-ын Их Мастер В.Янжаа - 354 зураг (Монгол) Дэлхийн рекорд
2. ОУ-ын Их Мастер Н.Мөнхшүр - 349 зураг (Монгол) Дэлхийн рекорд
3. John Graham - 318 зураг (Америк)

Өсвөр нас:
1. ОУ-ын Мастер Э.Лхагвадулам - 313 зураг (Монгол)
2. Азийн Мастер Д.Сайханбилэг - 312 зураг (Монгол)
3. С.Жавхлантамир - 303 зураг (Монгол)

Бага нас:
1. Ш.Наранбат - 258 зураг (Монгол)
2. З.Тэмүүжин - 208 зураг (Монгол)
3. Rania Azzahra - 202 зураг (Индонез)

Төрөл-5: "Тооны марафон /5 мин/"

Насанд хүрэгч:
1. ОУ-ын Их Мастер Alex Mullen - 568 (Америк) Дэлхийн рекорд
2. ОУ-ын Их Мастер Johannes Mallow - 480 (Герман)
3. ОУ-ын Их Мастер Simon Reinhard - 444 (Герман)

Өсвөр нас:
1. ОУ-ын Мастер Э.Лхагвадулам - 400 цифр (Монгол) 
2. Азийн Мастер М.Уянга - 356 цифр (Монгол)
3. Б.Намуун - 346 цифр (Монгол)

Бага нас:
1. Азийн Мастер Б.Ариунбилэг - 280 зураг (Монгол)
2. Ш.Наранбат - 260 зураг (Монгол)
3. Rania Azzahra - 240 зураг (Индонез)

Төрөл-6: "Түүхэн үйл явдал"

Насанд хүрэгч:
1. ОУ-ын Их Мастер Alex Mullen - 133 (Америк) Дэлхийн рекорд
2. ОУ-ын Их Мастер Johannes Mallow - 117 (Герман) 
3. ОУ-ын Их Мастер Н.Энхшүр - 114 (Монгол)

Өсвөр нас:
1. ОУ-ын Мастер Э.Лхагвадулам - 104 (Монгол) Дэлхийн рекорд
2. Б.Намуун - 74 (Монгол)
3. Э.Хулан - 72 (Монгол)

Бага нас:
1.Б.Оюунгэрэл - 51 (Монгол)
2.Ш.Наранбат - 50 (Монгол)
3.Б.Ариунбилэг - 43 (Монгол)

Төрөл-7: "Олон багц хөзөр /60 минут/"

Насанд хүрэгч:
1.ОУ-ын Их Мастер Н.Мөнхшүр - 1776ш (Монгол) Дэлхийн рекорд
2.ОУ-ын Их Мастер Н.Энхшүр - 1664ш (Монгол)
3.ОУ-ын Их Мастер Alex Mullen - 1430ш (Америк)

Өсвөр нас:
1.ОУ-ын Мастер Э.Лхагвадулам - 1332ш (Монгол)
2.Б.Намуун - 920ш (Монгол)
3.Их Мастер Fakhri Erlangga - 806ш (Индонез)

Бага нас:
1.Азийн Мастер Б.Ариунбилэг - 760ш (Монгол)
2.Б.Оюунгэрэл - 535ш (Монгол)
3.О.Ганжигүүр - 530ш (Монгол)

Монголын баг тамирчид энэ жилийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд багаараа тэргүүлэх нь тодорхой боллоо.

Монголын Оюун ухааны академи

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • иргэн

      (202.21.117.42) 2017-12-04 15:25
      • 0
      • 0

      Үнэхээр мундаг юмаа, бахархмаар амжилт гаргажээ

      Хариулах