Бөөрөнхий цагаан байцааны ач тус

Twitter Print
2017 оны 12-р сар 02-нд 19:50 цагт
Мэдээний зураг,

Байцааны олон төрөл, зүйл байдаг ба манай оронд бөөрөнхий цагаан байцааг түгээмэл хэрэглэдэг. Бөөрөнхий цагаан байцаа нь эслэг, кальци, фосфор, кали, натри, төмөр, селен, зэс, цайр зэрэг эрдэс бодис, фолийн хүчил, С, В1, В2, В3, В6, А, Е зэрэг амин дэмээр баялаг.

Бөөрөнхий байцааг шинээр нь эсвэл чанаж, жигнэж хэрэглэхээс гадна төрөл бүрийн зууш, шөлтэй хоол, хоолны хачирт хэрэглэнэ. Мөн давсалж, даршлах хатаах зэргээр нөөшилж хадгалах боломжтой. 

Бөөрөнхий цагаан байцааны эрүүл мэндийн ач тус: 

1. Байцаа нь ислэг ихтэй учир бүдүүн гэдэсний хорт хавдраар өвчлөх эрсдэлийг бууруулдаг. 

2. Хорт хавдрын эсийн өсөлтийг саатуулах, хоргүй хавдрын хэмжээг багасгах үйлчлэл бүхий бодисыг эрдэмтэд байцаанаас илрүүлжээ. 

3. Цацраг туяаны хордлого болон цацраг эмчилгээний хорыг тайлах үйлчлэлтэй болох нь тогтоогджээ. 

4. Европын уламжлалт анагаах ухаанд байцааг үрэвсэл намдаах эмчилгээнд өргөн хэрэглэдэг. 

5. Түүхий байцааны нухшийг бүтэн навчинд ороогоод биеийн өвчтэй хэсэгт тавихад өвдөлт намддаг. Хөхүүл эхийн хөх өвдөхөд энэ нь ихээхэн үр дүнтэй. 

6. Шинэхэн байцааны шүүсээр ходоод, гэдэсний шархыг богино хугацаанд эмчилдэг. 

7. Байцааг илчлэг бууруулсан хоолны дэг баримтлах үед өргөн хэрэглэдэг. Үүнд: 

- Дархлаа сайжруулна.

- Гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулах. 

- Зүрхний өвчлөлөөс сэргийлнэ. 

- Ходоод гэдэсний шарх анагаана. 

- Хордлого тайлна. 

- Хорт хавдраас сэргийлнэ.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.