ОХУ-д болох 2018 оны хөлбөмбөгийн ДАШТ-ий хэсгүүдийн тоглолтын хуваарь гарлаа

Twitter Print
2017 оны 12-р сар 02-нд 09:10 цагт
Мэдээний зураг,

Өнгөрсөн баасан гаригт Кремльд 2018 онд ОХУ-д зохион байгуулагдах хөлбөмбөгийн ДАШТ-ий хэсгүүдийн тоглолтын хуваарийг сугалаагаар тодруулсан талаар “New York Times” сонины цахим хуудаст мэдээлжээ.

Энэхүү тэмцээнд нийт 32 шилдэг баг өрсөлдөх бөгөөд тэдгээрийг дөрөв, дөрвөөр нь найман хэсэгт хуваасан байна.

А хэсэг: Орос, Уругвай, Египет, Саудын Араб

В хэсэг: Португал, Испани, Иран, Морокко

С хэсэг: Франц, Перу, Денмарк, Австрали

D хэсэг: Аргентин, Хорват, Исланд, Нигер

E хэсэг: Бразил, Швейцарь, Коста Рика, Серб

F хэсэг: Герман, Мексик, Швед, Өмнөд Солонгос

G хэсэг: Бельги, Англи, Тунис, Панам

H хэсэг: Польш, Колумб, Сенегал, Япон

Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар, хамгийн сонирхолтой тоглолт “B” хэсэг буюу Испани, Португалийн шилдэг багууд Ази, Африкаас шалгарсан Мороко, Ирантай өрсөлдөх тоглолт байх бол бусад нь харьцангуй зөөлөн “учраа”-тай таарчээ. Алдарт Диего Марадона тэргүүтэй хөлбөмбөгийн томчууд хөлбөмбөгийн хэсгийн тоглолтын оноолтыг гаргахад хүрэлцэн ирсэн байна.  

2018 оны Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ирэх оны зургадугаар сарын 14-нөөс 15-ны хооронд ОХУ-ын арваннэгэн хотод зохион байгуулагдах юм. Зохион байгуулагч ОХУ-ын баг “A” хэсэгт зургадугаар сарын 14-ний Пүрэв гаригт Саудын Арабын шигшээтэй тоглож, ДАШТ-ийн салхийг хагалах юм байна.

2018 оны хөлбөмбөгийн ДАШТ www.fifa.com/world cup-аар цацагдах бөгөөд ОХУ-ын мэдээллийн хэрэгслүүдээр шууд дамжуулагдахаас гадна АНУ-ын "Fox Sport 1" телевизийн сувгаар англи хэлээр, мөн "Telemundo"-гоор испани хэлээр тус тус өглөөний 9:30 цагаас цацагдах ажээ.  Мөн "Нью-Йорк таймс" сонины www.nytimes.com цахим хуудаст минут минутын зайтай мэдээлэл тавигдах юм байна. Мөн ВВС тэргүүтэй дэлхийн томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулах ажээ. 

fifa

 

 

 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.