Японы Эзэн хаан 2019 оны 4-р сарын 30-нд хааны албаа шилжүүлэн өгөхөөр боллоо

Twitter Print
2017 оны 12-р сар 02-нд 12:26 цагт
Мэдээний зураг,

Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Хааны албаа шилжүүлэх ёслол хийх ба 2019 оны 5 дугаар сарын 1-ний өдөр залгамжлагч нь өргөмжлөгдөж ёслолоо үйлдэхээр тогтжээ. Эзэн хааны албыг түүний ууган хүү Ханхүү Нарухито хүлээн авах юм. 

Энэхүү шийдвэрийг өчигдөр буюу 12-р сарын 1-ний Баасан гарагт улс төрчид, хууль цаазын албан тушаалтнууд, Эзэн хааны гэр бүлийн гишүүд багтдаг Хааны ордны дэргэдэх зөвлөлийн хурлаар гаргажээ.

Амьд ахуйдаа Хааны албаа шилжүүлж байгаа нь 200 жил завсарласны дараа болж буй үйл явдал юм.

Passers-by read the news in Tokyo

Эзэн хаан Хааны суудлаас буух болсон мэдээг иргэд өглөөний сониноос хүлээн авч буй нь 

Хаан ширээ шилжүүлэх ёслол дэг 200 жилийн өмнөх ёсоор хийгдэх бөгөөд Япон соёлын томоохон үйл явдал, ёслол хүндлэлийн дэг жаягийг дэлхий дахин үзэх нь ээ.

Эзэн хаан Акихито өөрийн нас сүүдэр өндөр болсон, эрүүл мэнд доройтсон зэрэг шалтгааны улмаас Хааны албаа хүлээлгэж өгөх хүсэлтээ 2016 онд албан ёсоор гаргасныг 3 жил судалж үзээд өнөөдөр ийнхүү шийдвэр гаргалаа гэжээ. 

"Хааны ордны дэргэдэх зөвлөлийн гаргасан шийдвэрийг сэтгэл хөдлөн хүлээж авлаа" гэж Японы Ерөнхий сайд Шинзо Абэ мэдэгдлээ. 

Prime Minister Shinzo Abe arrives at the Imperial Palace to attend a meeting of the Imperial Household Council

Ерөнхий сайд Шинзо Абэ Эзэн хааны ордны дэргэдэх зөвлөлийн хуралд оролцохоор Хааны ордонд хүрэлцэн ирлээ

Эзэн хаан Акихито 2019 онд Хааны титмээ шилжүүлэхдээ 85 нас хүрэх бөгөөд Хаан ширээнд заларсны 30 жилийн ой тохиох юм. 

Энэхүү чухал арга хэмжээг 4-р сарын сүүлчээр сонгосон нь 4-р сарын 1-ний үеэс эхэлдэг аялал жуулчлалын их урсгал багасаж, хүмүүс ажил сургуулиа сольдог үе ард хоцорч, иргэд амгалан тайван, хэвийн амьдралдаа шилжсэн байх үе хэмээн харгалзан үзэж сонгосон гэлээ. 

Акихитогийн амьд ахуй цагтаа Эзэн хааны суудал, титмээ шлжүүлэн өгөх болсон нь дэлхийн хамгийн олон жилийн түүхтэй гэгддэг Японы Хаант улсын 2000 жилийн түүхэн ёс жаягийг зөрчсөн үйлдэл байсан тул олон нийт нэлээн хүчтэй маргаан үүсгэсэн бөгөөд жилээс жилд багасч байгаа Хааны гэр бүлийн гишүүд тэр дундаа эмэгтэй үе залгамжлагчдийн асуудлаар өргөн хүрээний олон нийтийн хэлэлцүүлэг болсон юм. Учир нь Одоогийн Эзэн хааны ордны ёс жаягаар зөвхөн эрэгтэй үе залгамжлагч Хааны дараагийн орыг залгах ба хэрэв Хааны гэр бүлийн эмэгтэй гишүүн энгийн иргэнтэй гэр бүл болбол Хааны гэр бүлийн гишүүн байхаа больдог юм. 

Одоогийн Эзэн хаан Акихито 1989 оны 1-р сард эцэг, Эзэн хаан Хирохитог нас барсны дараа хаан ширээнд суухдаа 56 настай байсан аж. 

Эх сурвалж: http://www.echo-news.co.uk/

Сэтгүүлч Ц.Мөнхбаяр

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.