Дэлхийн ой тогтоолтын тэмцээний эхний төрөл дээр Монголын тамирчид гайхамшгийг үзүүллээ

Twitter Print
2017 оны 12-р сар 02-нд 12:02 цагт
Мэдээний зураг,

Энэ сарын 1-ээс 3-ны хооронд Индонези улсын нийслэл Жакарта хотод Ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн явагдаж байгаа билээ.

Тус тэмцээнд нийт 130 тамирчин бага, өсвөр, насанд хүрэгчдийн ангилалд ой тогтоолтын 10 төрлөөр өрсөлдөж байна.

Манай улсаас Монголын Оюун Ухааны Академийн 20 тамирчин оролцож байгаа ба өчигдөр явагдсан эхний төрөл болох 30 минутын хугацаанд аль болох олон цифр тогтоож алдаагүй санах "Хоёртын тоолол" төрөлд тамирчид маань бүх насанд тэргүүллээ. Мөн өсвөрийн тамирчин ОУ-ын Мастер Э.Лхагвадулам дэлхийн дээд амжилт шинэчиллээ.

Төрөл-1: "Хоёртын тоолол /30 минут/"

Насанд хүрэгч:
1. ОУ-ын Их Мастер Н.Мөнхшүр - 5730 цифр (Монгол)
2. ОУ-ын Их Мастер Н.Энхшүр - 5325 цифр (Монгол)
3. ОУ-ын Их Мастер Alex Mullen - 5235 (Америк)

Өсвөр нас:
1. ОУ-ын Мастер Э.Лхагвадулам - 4665 цифр (Монгол) - Дэлхийн рекорд
2. М.Уянга - 3420 цифр (Монгол)
3. С.Жавхлантамир - 3210 цифр (Монгол)

Бага нас:
1. Б.Ариунбилэг - 2208 цифр (Монгол)
2. О.Ганжигүүр - 1740 цифр (Монгол)
3. З.Тэмүүжин - 1500 цифр (Монгол)

Доорх жагсаалт нь нас харгалзалгүй гаргасан нийт тамирчдын тухайн төрөлд байр эзэлсэн жагсаалт болно. 

Х.Хатанбаатар

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • mongol

      (91.141.3.200) 2017-12-02 21:34
      • 0
      • 0

      Uneheer saikhan amjilt.Ta nartaa bayarlalaa.

      Хариулах

    • Monhyy

      (79.210.114.70) 2017-12-02 13:39
      • 0
      • 0

      Монгол хүний оюун ухаан цэлмэг дээ...3D

      Хариулах