Куркумаг эрүүл мэндийн зорилгоор ашиглах нь

Twitter Print
2017 оны 11-р сар 30-нд 21:31 цагт
Мэдээний зураг,

Куркума эсвэл турмерик нэрээр танигдсан энэхүү ургамал нь цагаан гааны нэг төрөл юм. Түүний эрүүл мэндийн ашиг асар их. Хамгийн энгийн жишээнүүдээс дурдая.

1. Куркумад ихээр агуулагддаг куркумин хэмээх бодис нь хорт хавдраас сэргийлэх, эрүүл эсийг гэмтээхгүйгээр хорт хавдрын эсийг дарангуйлах чадвартай. Сүүлийн судалгаагаар түрүү булчирхайн хорт хавдрын өсөлтийг зогсоодог болохыг баталжээ. 

2. Цинеол, тумерон, Р амин дэм нь залуужуулах болон хавдар үүсэхээс сэргийлдэг антиоксидантаар баялаг. 

3. Ходоодны шархлааг эмчилж, гэдэсний бичил орчинг эрүүлжүүлдэг. 

4. Цусан дах холестериныг бууруулж, цусыг цэвэрлэн, гемоглобины тоог өсгөдөг. 

5. Альцгеймерын өвчин, ой санамж бууралтыг эмчилдэг. 

6. Чихрийн шижин өвчин. /Өдөрт 3 удаа хоолны омнө ¼ цайны халбага дотуур хэрэглэнэ/ 

7. Ясны сийрэгжилт болон үе мөчний өвчлөлд үр дүнтэй.

8. Астмад маш сайн. Тал цайны халбага куркумаг тал стакан халуун сүүнд хийж өлөн элгэн дээрээ уух, хоол идээгүй үедээ өдөртөө 2 удаа уухад хоолой бачуурлыг эмчилнэ.

9. Гэмтэл, хөхрөлт няцралтын эсрэг. Хоёр цайны халбага куркумаг хоёр цайны халбага давстай зуурч жин тавихад өвчин нь намдаж, хөхрөлт амархан арилна. Шархан дээр куркума-ны нунтаг цацахад цус тогтоно. Түлэгдэлтэд куркумаг зуун насттай тэнцүү хэмжээгээр хольж хэрэглэхэд, ариутгаж, үрэвслийг дардаг. 

10. Хоолойн өвчлөлд. /Нэг цайны халбага куркума, нэг цайны халбага давс, 100 мл устай найруулан 3 өдөр хоолойгоо зайлах/ 

11. Гоо сайханд гадуур хэрэглэнэ. /* Тослог арьсны маск: 2 ширхэг өндөгний цагааныг 1 халбага куркуматай хольж түрхээд 15 минутын дараа бүлээн усаар угаана/ *Үрчлээний эсрэг маск: /1 цайны халбага куркумаг 2 хоолны халбага цөцгийтэй хольж нүүрэндээ түрхэж 30 минутын дараа бүлээн усаар угаана/

12. Жин хасах үйлчилгээтэй. /Хагас цайны халбага куркумаг 1 стакан усанд найруулан, өдөрт 1-2 удаа, хооллох үедээ эсвэл хоолны өмнө ууна.

Мөн куркуматай ундаа хийж болно. 400 мл байхуу цайнд хэдэн хэрчим цагаан гаа, чимх синнамон, 1 хоолны халбага куркума хийж өглөө ба орой ууна. 

1 аяга бүлээн сүүнд 1 халбага куркума хийж хутгаад өдөрт 2 хувааж ууна.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.