Даваагийн КёкшюзанБатбаярыг Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөхийн албан тушаалаас чөлөөлөв, гэсэн ч...

Twitter Print
2017 оны 11-р сар 30-нд 15:25 цагт
Мэдээний зураг,

Монгол Улсын Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөхөөр ажиллаж байсан Даваагийн КёкшюзанБатбаяр өөрийн хүсэлтээр Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөхийн албан тушаалаас чөлөөлөгдөх өргөдлөө Ерөнхийлөгчийн Тамгын газарт өгсөн байна.

Даваагийн КёкшюзанБатбаярын хүсэлтийг үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч захирамж гаргаж түүнийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөхийн албан тушаалаас өнөөдөр чөлөөллөө.

Албаны мэдээ ийм боловч түүний албан тушаалаас нь чөлөөлөх болсон асуудал Аса аваргын санаачлага, зүтгэлээр болсон гэж үзэх нь дийлэнх байна. Японы сумод хүч үзэж буй хоёр монгол бөх нэг нь нөгөөгөө зодож гэмтээсэн явдал тун харамсалтай үр дүнтэй үргэлжилж буй. Монголын сумо бөхийн холбооны тэргүүн Кёкшюзанбатбаяр томилолтоор очиж хоёр бөхийн асуудлыг эв зүйгээр зохицуулахыг оролдсон ч асуудал нэгэнт хууль цагдаагийнханд хүрч өндрөө авсан тул миний нөлөө тун бага байна гэсээр буцаж ирсэн. Харин түүний энэхүү томилгоог эрс эсэргүүцэж, эсэргүүцлээ нуугаагүй хүн бол Мэргэжлийн сумогийн 68 дахь их аварга, мөн л архидан согтуурч хүнд нударга гаргасан хэргээр Сумогийн сүүлийн 67 жилийн түүхэнд хамгийн хүнд шийтгэл буюу зодог тайлуулах шийтгэл хүлээсэн гэгдэж, арлын Японы мэдээ болгонд нэр нь дурдагдаж байгаа Асашёорюү Д.Дагвадорж юм. 

Өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуульд өргөсөн хүч хөдөлмөрөө үнэлүүлж, Ерөнхийлөгчийн томилгоо сэлтэд эрх мэдэл бүхий оролцохын зэрэгцээ иймэрхүү жижиг асуудалд хүртэл ир бяраа үзүүлж, өрсөлдөгчдөө нухчин дарж, хүч чадал, эрх мэдлээ гайхуулж буйгийн нэг тод жишээ энэ боллоо гэж харж, харамсах хүн олон байна. Шийдвэр гаргасан, гаргуулсан хоёрт эгдүүцэж буйгаа ч нуухгүй байна.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Иргэн

      (103.229.121.252) 2017-12-01 17:52
      • 0
      • 0

      Батбаяр 2 сумочдын асуудлыг Японд очоод ярилцлага өгөөд бүр хүндрүүлсэн шүү. Аварга болж чадаагүй болохоороо Дагвадорж, Харма фужи аварга нарт атаархаад байж яддаг юм шиг байна. Хөөрхий Батбаярт эр хүний жудаг байдаг билүү.

      Хариулах

    • зочин

      (66.181.165.216) 2017-12-01 16:45
      • 0
      • 0

      Давагдорж жудаггүй эр юмаа

      Хариулах

    • Зочин

      (103.57.94.227) 2017-12-01 14:27
      • 0
      • 1

      Батбаяр японы сэтгүүл тв очиж ярилцлага өгч гал дээр нэмээд л

      Хариулах

    • би

      (122.201.26.172) 2017-12-01 09:15
      • 0
      • 2

      Хоорондоо жаахан эв түнжингүй юу, үгүй юу. Монголчууд ингээд л өвөр зуураа хэмлэлдэх юмдаа.

      Хариулах

    • Зочин

      (103.229.122.50) 2017-11-30 23:49
      • 0
      • 2

      Бие нь хөгжсөн боловч тархи нь хөгжөөгүй төрийн тэргүүн,аварга хоёр чааваас даа! Харамсалтай!

      Хариулах

    • Zochin

      (103.57.93.49) 2017-11-30 21:06
      • 0
      • 3

      Awarga byrtai yumaa argaagui l aatai baina gehdee ene hun baigaagui bol aldartai awarguud min odoo hen baisan bol gedgee bodoh l heregtei shuu anhdagch geed l eh orondoo irehed n dolooh geeh erhem awarguudiig hen ch bish baihad odoonii awarguudiin ah duu aaw eej n dolooh geed yawj baisniig n nudeerei harj l bailaa daa

      Хариулах

    • Иргэн

      (66.181.184.56) 2017-11-30 20:54
      • 0
      • 3

      Чааваас даа Давгаа минь өш хонзон хов живээр хол явахгүй шүү.

      Хариулах

    • zochin

      (122.201.24.219) 2017-11-30 20:44
      • 3
      • 0

      sanaanihaa zorgoor bitgii chalch

      Хариулах