Шүүхээс Н.Золжаргалд хилийн хориг тавин, гадуур байцаах шийдвэр гаргалаа

Twitter Print
2017 оны 12-р сар 01-нд 16:25 цагт
Мэдээний зураг,

Арваннэгдүгээр сарын 29-ний өдөр Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалыг АТГ-аас саатуулан ШШГЕГ-ын Цагдан хорих 461 дүгээр ангид хорьж, АТГ-ын Мөрдөн байцаах албанаас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн билээ.

Харин өнөөдөр Н.Золжаргалыг яллагдагчаар татаж, 461 дүгээр ангид нэг сарын хугацаатай хорих АТГ-ын саналыг прокурор хүлээж авахаас татгалзжээ. Нийслэлийн Прокурорын газраас Н.Золжаргалд хязгаарлалт тогтоох Таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай санал ирүүлснийг Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хянаад Нийслэлийн Прокурорын газраас ирүүлсэн саналыг баталж, Н.Золжаргалыг Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэлээ. Улмаар түүнийг 461-р ангид хоригдсон байсныг суллаж, гадуур байцаах шийдвэр гаргасан байна. 

УИХ-ын Ажлын хэсгийн шалгалтаар 2012-2016 онд Монгол банк 14 их наяд төгрөгийг “Чингис бонд”, “Үнэ тогтворжуулах хөтөлбөр” зэрэгт үргүй зарцуулсан асуудлыг ил болгож хууль хяналтын байгууллагад өгсөн юм. 

Тухайн үед Монгол банкны Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Н.Золжаргал нь 3.7 их наяд төгрөгийг орон сууцны хөтөлбөрт, 1.9 их наяд төгрөгийг "Үнэ тогтворжуулах  хөтөлбөр"-т дур мэдэн зарцуулсан хэмээн УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан мэдэгдэж байсан юм. Түүнчлэн гадаадад томилолтод өндөр зардал гаргасан, УИХ-ын сонгуулийн өмнө бэлэн мөнгө их хэмжээгээр хэвлүүлэн хувьцааны мөнгөнд өгсөн гэх зэргээр түүнийг буруутгасан билээ.

Ингээд өнгөрсөн наймдугаар сараас эхлэн Монголбанкны экс Ерөнхийлөгч Н.Золжаргалд эрүүгийн хэрэг үүсгэн Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газрын хамтарсан ажлын хэсэг шалгаж эхэлсэн байдаг.

Тэрбээр “Энэхүү хөтөлбөрийн хүрээнд Төвбанк өөрөө шууд зээл олгоогүй, арилжааны банкууд Засгийн газартай хамтарсан гэрээ хэлэлцээрийн дагуу арилжааны банк эрсдэлийг нь дааж зээлийг цааш нь олгосон хөтөлбөр” хэмээн тайлбарлаж байсан юм. 

Г.Ганаа

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (103.10.199.35) 2017-12-01 10:22
      • 0
      • 0

      Genkogiin nzruu attack hiij bgaa yum biz ATGiin darga

      Хариулах

    • Зочин

      (185.182.81.136) 2017-12-01 10:21
      • 0
      • 0

      Ерөнхийлөгч Энхжаргалд ажлаа өг гэсэн мэдэгдэл хүргүүлсэнээс л энэ бүхэн болж байгаан сайндаа ч Золжаргалыг шалгаагүй байх

      Хариулах

    • Зочин

      (5.254.65.180) 2017-11-30 14:55
      • 0
      • 0

      Battulga ajlaas ni buulgah sanal hurguulsenees bol hariu uildel uzuulj bgan biz de

      Хариулах

    • Зочин

      (5.254.65.180) 2017-11-30 14:55
      • 0
      • 0

      Battulga ajlaas ni buulgah sanal hurguulsenees bol hariu uildel uzuulj bgan biz de

      Хариулах