Улсын хөгжил, нийгмийн хөгжил гэдэг чинь уг чанартаа хүний хөгжил байдаг аж...

Twitter Print
2018 оны 02-р сар 28-нд 12:05 цагт
Мэдээний зураг,

"МУУХАЙ НИЙГЭМ"

Эхнэр бид хоёрыг ноднин намар Японд айлчлан очиход Хакухо аварга хүлээн авч уулзана хэмээн төлөвлөж байснаа цаг наргүй шахуу бэлтгэлтэйн улмаас өөр хот руу явах хэрэгтэй болсон тул эгчдээ хүлээн авч тэр учрыг сайтар тайлбарлахыг хүссэн байж билээ. Эгч нь гэж дүүхэлзсэн өндөр сайхан бүсгүй "Арлын орны ардын дипломат" Эрка бид хэдийг Гинза нэрт Токиогийн баян тансаг дүүрэгт байрлах Хакухо аваргын нэрэмжит зоогийн газарт хүлээн авч оройн зоог барьж билээ.

"Муу хүн идсэнээ" гэсэн Монгол ардын маань сайхан үг байдгийг санаж энэ хүргээд цэглэе. Хамгийн гол нь нэлээд шөнө орой болсон хойно уг зоогийн газраас гараад тоонолжин зээлийг өнгөрч эсрэг талд эгнэн жагссан хөлсний тэрэгнүүд рүү явж очлоо. Бараг 40-50 хөлсний тэрэг байсан санагдана. Бид нар хээгүй сайхан монгол зангаараа хойд хавиас нь нэг тэрэг рүү дөхөж очоод суух гэтэл хавьтуулах юм биш. Тэгэхээр нь дахин арваад тэрэг алгасаад өөр нэг жолооч дээр очтол эгээтэй л чоно харсан гөрөөс мэт бүлтийтэл гайхаад учир зүггүй гараа савчин хөөх нь холгүй юм болов.

Тэгж тэгж нөгөө олон тэрэгний урд талд очсон чинь 20-30-хан хүн дугаарлан зогсоод хамгийн урд талын тэрэгнүүдэд эмх цэгцтэй ээлжлэн сууж байж билээ. Хорь гучхан хүн мөртлөө дөч тавин машинд нэг нэгээрээ суугаад явчихаж чаддаггүй япончуудыг мулгуу гэх үү? Хүнээ тийм мангуу хүлцэнгүй болгон хувиргасан японы нийгмийг муу гэх үү? Надад үнэндээ хэлэх үг олдоогүй.

Үнэндээ улсын хөгжил, нийгмийн хөгжил гэдэг чинь уг чанартаа хүний хөгжил байдаг ажгуу.

Доржсүрэнгийн Болдбаатар

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (66.181.187.35) 2017-11-30 11:11
      • 0
      • 0

      Boldbaatar guai ooroo oocher gedeg yumiig uul ni duulsan uu? Suuliin uyeiin mulguu zaluuchuudiin neg bna daa. Huvi hunii soyol ene ter gevel buur ch oilgohgui yum bna. Turuulj irsen ni turuulj uilchluuldeg gedeg huuli delhii deer baidgiimshte. Ter jolooch nar turuulj irsen humuusiin urduur ichihgui dairch bgaa ooriig chini uzen yadaa biz. Iim humuusiig gadagshaa unegui yavuulaad ch yum surahgui.

      Хариулах

    • Зочин

      (66.181.187.35) 2017-11-30 11:14
      • 0
      • 0

      Oigoos ochigdor buuj irsen sarmagchin bna daa chi, Boldbaatar aa!

      Хариулах