33 дугаар сургуулийн хойд талд олгосон газрыг хүчингүй болголоо

Twitter Print
2017 оны 11-р сар 29-нд 10:17 цагт
Мэдээний зураг,

Өнгөрсөн долоо хоногт “Нийслэлийн 33 дугаар сургуулийн ар талын хэсэг газрыг орон сууцны барилгын зориулалтаар 240 сая төгрөгөөр зарна" гэсэн зар гарсан. Холбогдох албаны хүмүүсээс тодруулахад 33 дугаар сургуулийн баруун хойд талд  орших 140 ам.метр талбай бүхий уг газрыг Нийслэлийн Засаг даргын 2015 оны долоодугаар сарын 6-ны А/595 дугаар захирамжийн дагуу үйлчилгээний зориулалтаар гурван жилийн хугацаатай олгосон байсан аж. Хөгжмийн сургалтын төв барих зориулалтаар иргэн ... -ний авсан энэ газар уул нь 33-р сургуулийн газар биш нь тогтоогдсон.

Гэсэн ч асуудал ил болсоны дараа Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын гаргасан орон сууцны хорооллын дунд болон цэцэрлэг, сургуулийн орчимд 50 метр зайд орон сууц, бизнесийн чиглэлийн барилга бариулахгүй байх захирамжын дагуу Баянзүрх дүүргийн III хороонд байрлах 33 дугаар сургуулийн баруун хойд талд олгосон газрын эрхийг хүчингүй болгохоор мэдэгдэх хуудсыг Нийслэлийн Газрын албанаас хүргүүлжээ.

Мэдэгдэх хуудаст "Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан нөхцөл, болзол зориулалтын дагуу уг газрыг ашиглаагүй байгаа нь Монгол Улсын Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан нөхцөл бий болсон тул газар эзэмших эрх, эрхийн гэрчилгээг хүчингүй болгох болсныг мэдэгдье" гэжээ.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.