ОХУ-ын агаарын хүчин Сири дэх "Исламын улс" бүлэглэлд дараалсан цохилт өгчээ

Twitter Print
2017 оны 11-р сар 28-нд 11:23 цагт
Мэдээний зураг,

ОХУ-ын агаарын хүчнээс Сири дэх "Исламын улс" бүлэглэлд дараалсан цохилт өгч, цэргийн бэхлэлтийг нь устгасан гэж Оросын хэвлэлүүд мэдээлж байна.

"Тасс" агентлагийн мэдээлж байгаагаар ОХУ-ын агаарын хүчнээс өнгөрөгч амралтын өдрүүдэд Сирийн дэх "Исламын улс" бүлгийн зэвсгийн бааз, цэргийн байгууламжуудад агаараас дараалсан цохилт хийж товлосон бүх байгаа устгасан гэж ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас ням гарагт мэдэгдсэн байна.

Энэ сарын эхээр Сирийн талаас "Исламын улс" бүлгийн сүүлчийн бэхлэлт болох "Дейр Эз-Зор" хотдоо хяналтаа сэргээн тогтоосон гэж мэдэгдэж байсан ч одоо ч энэ газар нутаг "Исламын улс" бүлэглэлийнхний мэдэлд байсаар байгааг хэвлэлүүд мэдээлж байгаа юм.

Харин ОХУ-ын агаарын хүчний ням гарагт хийсэн цохилтын нэг бай болсноор "Дейр Эз-Зор" хотод 30 гаруй хүн нас барсан, нас барагсдын тоо нэмэгдэнэ гэж Сири дэх хүний эрхийн байгууллагаас мэдээлснийг "ЭйЭфПи" агентлаг уламжилж байна.

Өнгөрөгч баасан гарагт Оросын батлан хамгаалахын сайд Сергей Шойгу, Сири дэх НҮБ-ын байнгын төлөөлөгч Стаффан де Мистуратай уулзаж, Сирийн улс төрийн шийдэл, сөрөг хүчнийхэн болон эрх баригчдыг яриа хэлэлцээнд хүргэх онцгой арга хэмжээнүүдийг эрчимжүүлж нэмэгдүүлэх талаар ярилцсан байна.

Үүний өмнөхөн ОХУ-ын Ерөнхийлөгч Владимр Путин Сирийн Ерөнхийлөгч Башар Асад болон Иран, Туркийн төрийн тэргүүнтэй дээд хэмжээний уулзалт хийж, Сирийн Үндэсний яриа хэлэлцээг эхлүүлэх санаачилгыг дэмжсэн. Гэвч Сирийн сөрөг хүчин энэ яриа хэлэлцээнээс татгалзаж байгааг хэвлэлүүд мэдээлж байгаа юм.

Эх сурвалж: mnb.mn

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.