Биеэ үнэлэлтийг албан ёсны болговол хүчингийн хэрэг буурах уу

Twitter Print
2017 оны 11-р сар 28-нд 10:27 цагт
Мэдээний зураг,

Биеэ үнэлэлтийг албан ёсны болгоод, улаан дэнлүүний гудамж нээгээд татвар хураамжаа аваад, эрүүл мэндийн үзлэгт оруулах хэрэгтэй, тэгвэл хүчингийн хэрэг буурна гэж нэг нөхөр телевизээр ярьж байна. Ер нь бол ийм асуудлыг криминологийн шинжлэх ухаан судалдаг ч хувь хүнийхээ хувьд хэдэн хөгжилтэй аргументаар няцаамаар санагдлаа.

1. Манайх шиг цөөхөн хүнтэй улсад хэн нь тэр гудамжинд очих вэ. 

- Өө нөгөө Баяраа эртээд ягаанд халамцуу явж байна лээ.

-Тийм үү, чи юу хийж явсан юм тэнд? 

Ингээд л эхэлнэ. За тэгээд "нөгөө 10А-ийн Уянгаа ягаанд очцон гэж байна лээ", "ягаанд явж байсан чинь манай байрны Сараа цонхны цаана сууж байдгийн", "заа тэр Урнаагийн нөхөр чинь ягаанаас салдаггүй гээ биз дээ" гэх мэтийн хов живээс ер салахгүй.

2. Манайх шиг хууль дүрэмгүй гүйцэтгэх ажил явуулдаг улсад ёстой зохихгүй дээ.

- УИХ-ын гишүүн Доржийн ягааны гудамжинд наргисан бичлэг задарчээ хөөрхий

- Манай тагнуулынхан л хийгээ биз. Ер нь өрөө болгон нь камертай байдаг юм биш үү гэх мэтийн яриа ер тасрахгүй.

Залгуулаад "Дорж гишүүн уг бичлэгийг эвлүүлэг гэж мэдэгдлээ, бичлэг дээрх эмэгтэй нь биеэ үнэлэгч биш туслах нь байжээ' гэх энүүхэнд.

3. Зөвхөн гадныхныг оруулъя л даа.

- Өө хөөрхий эх орныхоо хамаг баялгаа зараад ханахгүй бас эмс охидоо зарах нь уу, охид ариун бол төр ариун

- Татвар төлдөг юм билээ тэд нар чинь

- Ухайс, одоо бүүр охид хүүхнүүдээ хужаад зарж мөнгө олох дээрээ тулсан уу, өлсөж үхлээ юу?

За нэг иймэрхүү л юм төсөөлөгдөөд, тэр нөхрийн эмсийн хүрээлэнгийн санаачлага бүтэхгүй, одоо тийм дэмий яриагаа мартая гэж бодогдоод байна, та бүхэн үргэлжлүүлнэ бизээ.

Жич: Хошин маягаар оруулсан шүү, сүрхий хүлээж аваад, санаачлага гэж бодоод зөв буруу гэж комментоор хэрэлдээд юу хийхэв, нервээ хайрлаарай манайхаан.

О.Алтангэрэл

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Irgen

      (175.193.86.101) 2017-11-28 21:56
      • 0
      • 0

      Hun am tsootei mongol orond yostoi hereggui.tegj bieiin uneluulj baihaar ajiltai orlogotoi bolgochihvol emegteichuud erh bish ur huuhed undes ugsaagaa uldeehiig l bodno shuu dee.

      Хариулах

    • Болд

      (59.153.114.251) 2017-11-28 18:26
      • 0
      • 0

      Шийддэгдэхгүй оршин байгаа биеэ үнэлэлтийг хуулиар баталсан нь дээр гэдэгт итгэлтэй байна. Шийдэж чадахгүй худлаа бугшуулснаар асуудлыг улам кримналгийн байдалд оруулж байгаа юм. Техникийн талын асуудлуудыг зохицуулах гарцууд бий. Мэдээж хэрэг явдал нэг удаагийн үйлдлээр зохицуулагдахгүй нь ойлгомжтой.

      Хариулах