Хүүхэд тань хөгжмөөр хичээллэж байгаа бол юуг анхаарах ёстой вэ?

Twitter Print
2017 оны 11-р сар 27-нд 11:41 цагт
Мэдээний зураг,

Хөгжим сурах нь хүүхдийг гоо зүйн өндөр мэдрэмжтэй болгохоос гадна баруун зүүн тархи зэрэг хөгжих давуу талтай. Мөн хөгжмийн тоглолт үзэн шинэ зүйлийг мэдрэх нь хөгжмөөр хичээллэх дур сонирхлыг нь төрүүлж, хөгжмийг ойлгоход нь ач тустай байдаг. Хэрвээ та хүүхдэдээ хөгжмийн боловсрол олгохоор шийдсэн бол эцэг, эхчүүд юуг илүү анхаарах хэрэгтэйг дараах нийтлэлээр хүргэж байна.

1. ТӨГӨЛДӨР ХУУР ХӨГЖИМТЭЙ БОЛГООРОЙ

Хэрвээ таны хүүхэд төгөлдөр хуур тоглож сурах гэж байгаа бол та хамгийн түрүүнд хүүхдэдээ төгөлдөр хуур хөгжим авч өгөөрэй. Хүүхэд хичээл эхэлсэн анхны өдрөөс хөгжмөө гэртээ тогтмол давтах хэрэгтэй байдаг ба хөгжимгүйгээр хичээл эхэлбэл маш удаан хугацаанд дадлагажиж сурдаг. Тиймээс эцэг эхчүүд сайн сурвал нь хөгжим авч өгнө гэж их хэлэхийн оронд хичээлийн эхний өдрөөс хөгжимтэй болгоорой.

2. ГАР ТАВИЛТАД НЬ АНХААРАХ

Аливаа хөгжмийг тоглож сурахад хамгийн чухал нь гарын тавилт байдаг. Энэ нь төгөлдөр хуурын товчлуурыг зөв дарах,  хуруунуудаа зөв тавих, нэг өнгөнөөс нөгөө өнгө рүү шилжихдээ гараа зөв хөдөлгөх арга техник юм. Эхний ээлжид зөв техникийг эзэмшүүлж, хэвшил болгон дасгахын тулд гарын зөв тавиллтад зориулсан дасгал аязуудыг тоглож сургадаг. Ихэнх эцэг эхчүүд гарын зөв тавилтын талаар ойлголтгүйгээс болж хүүхдээ гоё ая тоглодог болох тал дээр анхаарч хүлээлт үүсгэдэг. Одооноос зөв техникээр сурч байна уу? гарын зөв тавилттай болж байна уу? гэдэгт анхаарлаа хандуулаарай. Хүүхэд тань гараа зөв тавьж хөдөлгөж сурсны дараа 2-3 сарын дотор жижиг зохиолуудыг амархан тоглодог болох бөгөөд цаашилбал улам хэцүү аясыг ч зөв, хялбархан тоглох боломжтой юм.

3. ЗӨВ ЗУРШИЛТАЙ БОЛГОХ

Хүүхдэдээ хөгжмөө өдөр бүр давтдаг зуршил бий болгоход нь туслаарай! Хөгжмөөр хичээллэж дөнгөж эхэлж байгаа учраас түүнд зуршил бий болоогүй байгаа тиймээс өдөр бүр давтах тогтмол цаг гаргаж өгөөрэй! Өдөрт насных нь онцлогоос хамаарч 30 минутаас 1 цаг 30 минут орчим, Гэхдээ хүүхдээ хүчилж шахаж болохгүй зугаатай зүйл хийж байгаа мэтээр, магадгүй багшаараа заалгасан зүйлийг нь түүний сурагч болж заалгаж болох юм. Түүнд юу нь хэцүү юу нь амархан бас гоё санагдсан тухай ярилцаарай! Мөн та өөрөө хөгжмийн ард сууж тоглодог байвал бүр сайн. Хүүхдүүд эцэг эхийгээ үргэлж дуурайж байдаг шүү дээ!

4.ТУУШТАЙ, ТОГТМОЛ ХИЧЭЭЛЛҮҮЛЭХ

Та хүүхдээ хөгжмөөр нь тууштай хичээллүүлээрэй! Зарим хүүхдүүд эхэн үедээ нилээн удаан сурч байгаад яваандаа хурдан сайжирч эхэлдэг, харин зарим хүүхдүүд эхэндээ нилээн хурдацтай сурч байгаад сонирхол нь бага зэрэг буурах байдал ч ажиглагддаг эдгээр нь тэдний сэтгэхүйн онцлогтой холбоотой бөгөөд анхан шатны нот уншиж тоглож сурах гар тавих зэрэг олон бэрхшээлүүдтэй тулгардагтай холбоотой энэ үеэ амжилттай давж чадвал цааш түүнд дуртай зохиолыг нь өгч ажиллахад хүүхэд хөгжимдөө улам дуртай болдог.

5.ХӨГЖМИЙН ТОГЛОЛТ ХҮҮХЭДТЭЙГЭЭ ХАМТ ҮЗЭХ

Эхэнд дурдсанчлан хүүхэдтэйгээ хамт хөгжмийн тоглолт үзэж, дуурь, балетад хамт явж байх нь хүүхэд хөгжимдөө дуртай болох хөгжмийг ойлгох чадварт нь том ач холбогдолтой юм. Амралтын өдрүүдээр Драмын театрт дуурь балет тавигддаг. Мөн Хөгжим бүжгийн коллеж дээр маш сонирхолтой тоглолтууд байнга үнэ төлбөргүй болж байдаг.

Эх сурвалж: musicmind.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.