Хөлбөмбөгийн ДАШТ-ийг хоёр телевиз дамжуулахаар боллоо

Twitter Print
2017 оны 11-р сар 24-нд 10:07 цагт
Мэдээний зураг,

2018 онд манай хойд хөрш ОХУ-д зохион байгуулагдах хөлбөмбөгийн ДАШТ эхлэхэд жил хүрэхгүй хугацаа үлдээд байна. Түүхэндээ манай улстай хамгийн ойр ирж байгаа дэлхийн топ өрсөлдөөнийг шууд дамжуулан хүргэх албан ёсны эрхийг NTV телевиз авсан билээ.

Харин өнгөрсөн долоо хоногт NTV телевиз МҮОНРТ-тэй хамтран дэлхийн хаан спортыг үзэгч түмэндээ хүргэх гэрээнд гарын үсэг зурлаа. Ингэснээр  Хөлбөмбөгийн ДАШТ-ийг хүлээн авч үзэх хүрээ өргөжинө. Нээлт, болон төгсгөлийн тоглолтуудыг зэрэг дамжуулна. Дундах тоглолтуудыг тухайн нөхцөл байдлаас шалтгаалан ээлжлэн хүргэх юм байна.

2018 оны Хөлбөмбөгийн ДАШТ-нд оролцох 32 багийн нэр тодорхой болсон бөгөөд 6-р сарын 24-нд ОХУ-ын Москва хотын Лужник цэнгэлдэх хүрээлэнд эхэлж, 7-р сарын 15-нд өндөрлөнө. Тэмцээний сугалаа ирэх сарын 1-нд тодорсноор ямар баг аль хэсэгт тоглох нь тодорхой болно. 

2018 оны 2-р сараас эхлэн өдөрт 17-20 цагийн дэлхийд болон додоодын спортын үйл явдлын мэдээ мэдээллүүдийг Монголынхоо үзэгчдэд тасралтгүй хүргэх MNBSports суваг бие даасан үйл ажиллагаагаа эхэлнэ. 

Дэлхийн хамгийн олон үзэгчтэй спорт болох хөлбөмбөгийн ДАШТ-ийг шууд дамжуулах албан ёсны онцгой эрхийг эзэмшигч NTV телевиз нь ийнхүү МҮОНРТ-тэй хамтран ажиллах болсноор хот, хөдөөгийн хөлбөмбөг сонирхогч бүр цаг алдалгүй ДАШТ-ий мэдээ мэдээлэл, тоглолтыг хүлээн авч үзэх боломжтой болж байгаа юм.

Э.Гүнтөмөр

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (103.10.22.146) 2018-06-16 05:18
      • 0
      • 0

      бүх тоглолтыг тв ээр гараарай Заримдаа гарахгүй гэх юм сонсогдоод бх юм

      Хариулах