2017 оны 11-р сар 24-нд 10:48 цагт

Б.Шижирбат “Asia's Got Talent” шоуны шилдэг есөн оролцогчийн нэг боллоо

“Авьяаслаг Монголчууд” нэвтрүүлгийн шилдэг оролцогчдын нэг авьяаслаг залуу Б.Шижирбат “Asia's Got Talent” шоунд оролцон хүчээ үзэж байгаа билээ. Тэрбээр хоёрдахь шатны шалгаруулалтдаа хөтлөгчдийн нэрэмжит “Алтан баззер”-ийн эзэн болж, хагас шигшээд шалгарсан юм.

Хагас шигшээ тоглолтын шалгаруулалт нь цахимаар үзэгчдийн санал, дэмжлэгийг авах байсан бөгөөд тэрбээр элэг нэгтнүүдээ саналаа өгөхийг уриалж байсан. Санал хураалтын дүн гарч, Б.Шижирбат пиналын тоглолт буюу шилдэг есөн оролцогчийн тоглолтод шалгарсан байна.

Энэ талаар тэрбээр өөрийн цахим хуудаснаа “Дүн гарлаа. Санал хураалт эхэлснээс хойш бараг фэйсбүүкээр зодолдох шахсан. Дахиад ганц удаа хөд дээрээ тогтох боломж өгсөн та бүхэндээ баярлалаа. 12 дугаар сарын 7-нд Гранд финал буюу шилдэг есөн оролцогчийн эцсийн шалгаруулалт болно. Цаг бага байгаа ч байгаа бүхнээ гаргах болно” гэсэн байна.

Түүнийг үзүүлбэрээ үзүүлсний дараа шүүгчид хэлэхдээ "Мистер Монголиа таны оюун ухааныг биширч байна" гэлээ. Өөр нэг шүүгч "Би өөрөө урлагийн хүн, гэхдээ хэзээ ч тань шиг бүжгээ өөрөө дэглэж, аяа бүтээж, график бүтээж чадахгүй. Энэ дутагдлуудтай талаасаа болж заримдаа юу хийх гээд байгаа санаагаа бүтээлдээ шингээж чадахгүй бухимдах үе байдаг. Гэтэл танд энэ бүхнээ өөрөө хийх чадвар байна. Үнэнийг хэлэхэд би танд атаархаж бас ийм их зүйлийг ганцаараа хийж чадаж байгаад гайхаж, бахархаж байна" гэлээ. 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.