
Өнөөдөр өглөө НҮБ-ын командлал өнгөрсөн долоо хоногт Хойд Солонгосоос оргож ирсэн цэргийн бүрэн видео бичлэгийг хэвлэл мэдээллийнхэнд дэлгэжээ.
НҮБ-ын командлалын мэдээлснээр оргосон цэргийн араас хөөж явахдаа Хойд Солонгосын харуулууд 1953 онд байгуулсан гал зогсоох хэлэлцээрийг зөрчиж, хилийн шугамыг давсныг баталсан байна.
Тараасан видео дүрсэнд өнгөрсөн долоо хоногийн Даваа гарагт хилийн харуулын хэсэгт болсон үйл явдлыг харуулсан байна.
Видеоны эхэн хэсэгт машинтай цэрэг хил рүү хурдтай давхин ирж байгааг харуулжээ. Харуулууд машины дугуйг буудаж хагалсны дараа цэрэг машинаасаа бууж, хилийн шугам руу гүйсэн байна. Энэ үед Хойд Солонгосын харуулууд гүйлдэн ирж араас нь буудаж байна. Ингэхдээ нэг харуул нь хилийн шугамыг давж алхаад дараа нь буцаж байгаа дүрс бичлэгт үлджээ.
Энэ үед Өмнөдийн харуулын цэргүүд бөөгнөрч, болж байгаа үйл явлдыг ажиглаж байв. Дараа нь шархдаж унасан цэрэгт Өмнөд Солонгосын цэргүүд мөлхөн хүрч, чирэн өөрийн талд авчирсан байна.
Өмнөд рүү оргоод буудуулсан цэргийг эмнэлэгт хүргэж хагалгаа хийж, амь насыг нь аварчээ.
Зочин
(59.153.115.85) 2017-11-23 11:04Albaa ard tumnee hayaj guisen tserguudiig tsergiin helend yu gedeg yum bol?
Хариулах
з
(119.40.103.66) 2017-11-23 10:45хөөрхий дөө аврал эрж л зугатаж дээ.хойд солонгост эмэгтэйчүүд нь 7 жил,эр нь 10 жилээр цэрэгт явдаг болсон гэнэ.олон жил тамлуулдаг юм гэсэн.
Хариулах