МАН-ын дарга У.Хүрэлсүх: МАН доторх 32, 33-ын хуваагдал гэх яриа өнөөдрөөр эцэс болж байна

Twitter Print
2017 оны 11-р сар 21-нд 21:20 цагт
Мэдээний зураг,

МАН-ын 28 дугаар Их хурал хоёр дахь өдрөө Соёлын төв өргөөнд үргэлжилж, намын шинэ даргаа тодрууллаа.

МАН-даргын сунгаанд  Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа, МАН-ын ЕНБД-ын зөвлөх Н.Дэмбэрэл, “Exclusive” компанийн захирал Г.Майцэцэг нар өрсөлдөхөө мэдэгдээд байсан.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатыг заалнаас нэр дэвшүүлэх санал гаргасан ч тэрбээр нэрээ татаж, УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар тунаж үлдсэн. 

Нэр дэвшигчид үг хэлэхэд УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа "Би намын даргаар сонгогдвол 60 тэрбумын хар толбыг арилгах болно. Мөн Засгийн ажлыг намын ажлаас ангид байлгах болно. Засаг төрөөр оролдохгүй тогтвортой байлгана. Гэхдээ төрийн албаны томилгоог оновчтой болгох хэрэгтэй" гэсэн бол Ерөнхий сайд У.Хүрэлсүх Л.Энэбиш агсны хэлсэн "Зүрхэндээ толботой явснаас зүсэндээ сорвитой явсан дээр. Бид хамтдаа илүү хол явна. Дүү нартайгаа муудмааргүй байна. Намынхаа эв нэгдлийг хангаж ажиллахын төлөө хичээх болно. Дахиж муудалцаж, хуваагдалгүйгээр төрийн ажлаа үргэлжлүүлье. Боловсон хүчин бол шахааны бараа биш. Би намаа мөнгөний нам, компаний нам болгохыг зөвшөөрөхгүй" гэлээ. 

Тооллогын комисс нь 21 аймаг 9 дүүргийн төлөөллийн бүрэлдэхүүнтэйгээр байгуулагджээ. Нэр дэвшигчид илтгэлээ тавьж дууссаны дараа горимын санал тавьж асуулт асуухгүйгээр шууд санал хураахаар болсон юм.

Ингээд 1280 орчим төлөөлөгч оролцож байгаа Монгол Ардын Намын XXVIII  Их хурлын төлөөлөгчдийн 63 хувийн саналаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх МАН-ын даргаар сонгогджээ.

Ерөнхий сайд, МАН-ын 15 дахь дарга У.Хүрэлсүх "Өнөөдрийн МАН-ын Их хурлаар МАН-ын дарга гэсэн хариуцлагатай үүргийг өөрийн журмын нөхөр М.Энхболдоос хүлээн авч байгаа даа баяртай байна. УИХ-ын дарга М.Энхболд таньд амьралд тань хамгийн сайн сайхныг хүсье. Мөн надтай өрсөлдсөн МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа таньд мөн баяр хүргэж, амжилт хүсье.

МАН бол Үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол, хөгжлийн төлөө байгуулагдсан нам юм. Ази номхон далайд байгуулагдсан анхны нам билээ. Энэ нам бол эцэг нам. Ард түмнийхээ тусгаар тогтнолыг байлдан олж авсан түүхэн нам билээ. 1924 онд Анхдугаар Үндсэн хуулиа батлаж, Монгол Улсыг бүгд найрамдах засаглалтай болгосон юм.

1939 оны Халх голын дайн, 1945 оны чөлөөлөх дайнд энэ намын аавын хүүхдүүд алтан амь, бүлээ цусаа зориулсан нам. Атар газрыг эзэмшиж, аж үйлдвэрийг байгуулж, соёл урлагийг түгээж, сонгодог урлагийг дэлгэрүүлж сансарт хүн нисгэж чадсан чадсан нам юм. 1961 онд Тусгаар тогтносон төрийнхөө соёмбот далбааг НҮБ-ын индерт намируулж, дэлхийн бүрэн эрхт гишүүн орон болгож чадсан нам бол МАН юм.

1990-ээд оны өөрчлөлт байгуулалт, улс орондоо ардчиллыг бий болгож, төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжиж, нэг нэгнээ шинэ нийгэмд уриалсан ийм түүхэн хариуцлагатай цаг үеийг МАН санаачилж удирдан зохион байгуулж, Ардчилсан монгол орныг байгуулсан ийм улс төрч байгаа юм аа.

1992 онд Монгол Улсынхаа дөрөв дэхь Үндсэн хуулийг батлаж, улс орондоо нийгэм, улс, эдийн засгийн шинэчлэлийг хийж оюун санааны асар том өөрчлөлт хийж чадсан нам бол МАН юм. Энэ улсын төлөө аавын хөвгүүд дайны цагт цусаа урсгаж, энхийн цагт хөлсөө урсган байж өнөөдрийн тусгаар тогтнолыг бий болгосон юм шүү. МАН-д бидний өвөг дээдсийн ариун сүр сүлд оршин тогтнодог гэдгийг хэлэхийг хүсч байна. Энэ аугаа түүхт намын даргаар би сонгогдлоо. Надад асар өндөр хариуцлага, ачаа ирлээ гэдгийг би бие сэтгэлээрээ мэдэрч байна.

Улс орны нөхцөл байдал хүнд, нам доторх байдал хэцүү ийм үед би намын дарга болж байна. Намын Их хурлаа бид 210 мянган гишүүдийн төлөөлөгчдийн хамтаар магтаал, сайшаал, зэмлэлийн хамтаар бүгдийг нь сонсож хийлээ. МАН бол эв нэгдэлтэй нам. МАН бол Монгол гэдэг айлын ууган хүү юм. Тиймээс улс орны цаашдын хувь заяа манай намтай салшгүй холбоотой. Тиймээс би МАН-ын эв нэгдлийг нүдний цөцгий мэт хайрлан хамгаалах болно. Улс орныхоо эдийн засгийн уналтыг зогсоож, сэргээх хариуцлага надад давхар оногдож байна.

МАН доторх 32, 33-ын хуваагдал гэх яриа өнөөдрөөр эцэс болж байна гэдгийг зарлая. Би энэ үүрэг даалгаврыг биелүүлэх болно. МАН-ын үе үеийн дарга нар, бидний ахмадууд маань энд сууж байна. Миний үе тэнгийнхэн, бидний дүү нар энд сууж байна. МАН ямар эв нэгдэлтэй, ямар хүч чадалтай нам бэ гэдгийг харуулах цаг болсон. 2020 оны сонгуульд бид амжилттай оролцох ёстой. Амлалтаа биелүүлэх ёстой. Бидэнд өгсөн ард түмний итгэлийг бид алдахгүйн тулд хичээх ёстой. МАН-ын даргын хувьд би чөмгөө дундартал ажиллах болно гэдгээ хэлье. Монгол Улс, МАН, Ардын Засаг мандтугай. Баярлалаа та бүхэнд" гэлээ. 

Ухнаагийн Хүрэлсүхийн намтар

Боловсрол:

1985 онд Нийслэлийн 10 жилийн хоёрдугаар дунд сургууль

1989 онд Батлан Хамгаалахын Их Сургуулийг Улс төрийн курс,

1994 онд Төрийн Захиргаа, Удирдлагын Хөгжлийн Институтийг Төрийн удирдлагын арга зүйч мэргэжлээр,

2000 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль Зүйн Дээд Сургуулийг Эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн.

Мөн Австрали улсад Англи хэлний курст суралцсан.

Ажилласан байдал:

1989-1990 онд Монголын Ардын Армийн 152 дугаар ангид улс төрийн орлогч

1991-1994 онд МАХН-ын Төв хороонд улс төрийн ажилтан

1994-1996 онд Улсын Их Хурал дахь МАХН-ын Бүлгийн Ажлын албанд зөвлөх

1996-1997 онд МАХН-ын Залуучууд Хөгжил төвийн Ерөнхий захирал

1997-1999 онд Монголын Ардчилсан Социалист Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч

1999-2000 онд Улсын Их Хурал дахь МАХН-ын Бүлгийн Ажлын албанд Нийгмийн бодлогын зөвлөх

2000-2005 онд Монголын Ардчилсан Социалист Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч

2000-2007 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн

2000-2004 онд Улсын Их Хурлын гишүүн

2004-2008 онд Улсын Их Хурлын гишүүн

2004-2006 онд Засгийн Газрын гишүүн, Онцгой Байдлын асуудал эрхэлсэн сайд.

2006-2008 онд Засгийн Газрын гишүүн, Мэргэжлийн Хяналтын асуудал эрхэлсэн сайд

2007 оноос Зүүний хүчний холбооны ерөнхийлөгч

2008 – 2012 МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга

2012 онд Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсон.

2014-2015 Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд

2016 -2017 онд Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд,

2017 оны 10 сараас Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдсон 

2017 оны 11-р сарын 21-ний өдөр Монгол Ардын Намын даргаар сонгогдсон

Улс төрийн шинжлэх ухааны магистр, Бэлтгэл хурандаа

Д.Түвшин

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (66.181.160.79) 2017-11-24 08:08
      • 0
      • 0

      хүрэлсүхийн үзэл бодол АН шүүдээ.ийм хүнд итгэж байх гэж дээ хөөрхий.МАН д ямар гавъяа байгуулсан хүн бэ.засаг унагасан.намаа 2хуваасан.одоо тараах нь дутаж дээ

      Хариулах

    • Kkkkk

      (59.153.115.90) 2017-11-21 17:02
      • 0
      • 0

      Xvrelsvkh namaa AH Tai negdej namaa 2 xubaasan. 2011 ond MAXN iig 2 xubaaj bsan bol 2017 on Jenkotoi negdej MAH iig 2 xubaasan. 60 terbumaas ilvv tomor zam, xogjliin banknii asuudluudiig Xvrelsvkh tiim l shudarga xvn yum bol eronxiilogchiin songuuliar yarix ni yasan yum . Xudlaa xvn de Xvrelsvkh

      Хариулах

    • Zochin

      (202.179.30.194) 2017-11-21 16:48
      • 0
      • 0

      Nerteigeer n' ikh khurliin gishyynee ugnu geed khelchikheesei dee. KKK

      Хариулах