“Салхи” хамтлаг 20 жилийн ойн тоглолтоо хийнэ

Twitter Print
2017 оны 11-р сар 20-нд 19:55 цагт
Мэдээний зураг,

Мартагдшгүй хайр”, “Нандин хайр”, “Хөөрхөн охин”, “Ухаарч амжаагүй бүхний чинь төлөө” зэрэг олон уянга хайрын дуугаараа поп хөгжмийн ертөнцөд өөрийн орон зай, сонсогчдыг бий болгож чадсан”Салхи” хамтлаг 20 нас хүрлээ. Хайрын дууч залуус 11 дүгээр сарын 25-нд буюу энэ Бямба гарагт Улаанбаатар паласын концертийн их танхимд “Салхи 20 жил” хүндэтгэлийн тоглолтоо хийх гэж байна. 

 “Салхи”, “Сонсох тусам”, “1998”, “Эрхэмсэг хөг” цомгуудын шилдгийн шилдэг, хит болсон дуунаадаас бүрдэх эл тоглолтын хөгжимчид “Айзам, “Fire”, “Rek On”, “Баян монгол” чуулгын уран бүтээлчдээс бүрджээ. Амьд хөгжим, сэтгэлд хоногшиж дурсамж хөврүүлсэн хайрын дуунууд, тохь тухтай шинэхэн Улаанбаатар палас. Дурсамжиндаа тухлан саатахыг урьж байна.  

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.