Ихэнх нутгаар цас орж, явган шуурга шуурна

Twitter Print
2017 оны 12-р сар 02-нд 08:28 цагт
Мэдээний зураг,

2017 оны 12 дугаар сарын цаг агаарын урьдчилсан төлвөөр агаарын сарын дундаж температур нутгийн баруун өмнөд хэсгээр уур амьсгалын дунджаас бага зэрэг дулаан, бусад нутгаар дунджийн орчим, зөвхөн Архангайн зүүн, Өвөрхангайн хойд, Булган, Сэлэнгэ, Сүхбаатар, Дорнодын өмнөд, Төв аймгийн ихэнх нутгаар дунджаас бага зэрэг хүйтэн байх төлөвтэй.

Энэ сард Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Сүхбаатар, Дорнодын ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас ахиу, Баян-Өлгий, Ховдын хойд, Увсын баруун, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд, Өмнөговь, Дундговь, Дорноговь, Говь-Сүмбэрийн ихэнхи нутгаар дунджаас багавтар цас орох төлөвтэй байна.

12 дугаар сарын нэг болон гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үе, сүүлчээр баруун, төв, зүүн аймгуудын зарим газраар бага зэргийн цас орж, салхи 12-14м/с хүрч явган шуурга шуурч хүйтэн жавартай байна.

Сарын хоёрдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар цас орж, салхи говь тал, хээрийн нутгаар зарим үед 16-18 м/с хүрч цасан шуурга шуурах төлөвтэй тул зам даваа цас шуурганд хаагдах, үзэгдэх орчин хязгаарлагдах, хальтиргаа гулгаа үүсэх цаг агаарын нөхцөл бүрдэж болзошгүй байна.

Агаарын температурын хувьд нэг, хоёрдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг суларч, энгэр газруудын цас нягтарч хатуурах төлөвтэй. Сарын эхээр нутгийн зүүн хэсгээр, сарын дунд үеэр ихэнх нутгаар бага зэрэг хүйтэрнэ.

Энэ сард Баян-Өлгий, Ховдын өмнөд хэсгээр уур амьсгалын дунджаас ахиу, Хөвсгөл, Булган, Сэлэнгийн хойд, Говь-Алтайн зүүн, Баянхонгор, Өвөрхангай, Дорноговийн өмнөд, Өмнөговийн ихэнх нутгаар дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байгаа юм.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.