Р.Эмүжин - Хурц аа гэж... Хөгийн ч эр юм даа!

Twitter Print
2017 оны 11-р сар 17-нд 12:22 цагт
Мэдээний зураг,

ТЕГ-ын дарга асан, генерал Б.Хурцыг БНСУ-д Элчин сайдаар томилох асуудлын эргэн тойронд олон үйл явдал өрнөж байна. Нийтлэлч Р.Эмүжин өөрийн сэтгэгдлээ мөнхүү хуваалцсаныг хүргэе.

Тийм хоншоортой л юм бол Их Британи, эсвэл Америк зэрэг том гүрэнд Элчин сайдаар томилогдохгүй яасан юм? Улс дамжин томорч, Европт нэвтрэх эрхээ буцаагаад авчихгүй дээ. ТЕГ-ын даргын суудлаас гулсчихаад, Солонгос явахын төлөө мэддэг бүхнээ шантааж болгон ашиглаж байх юм. Сайн эрийн хийх зүйл яавч биш. Улстөрчдийн булхай луйврын талаарх мэддэг бүх мэдээллээ өөрийн хувийн эрх ашиг, албан тушаалын томилгооны төлөө ашиглаж байгаа нь Бадарч тахарын зиндаанд түүнийг унагаж орхилоо.

Уг нь жинхэнэ сайн эр бол Монголын ард түмний төлөө тэр мэдээллүүдээ зориулж, шударга ёсыг бий болгохын тулд эцсээ хүртэл явж, эвлэж болох бүх аргыг хэрэглэх байв. Гэтэл тэгсэнгүй.

Албан тушаалтай, арыг нь даах хүнтэй байх үедээ хэдэн жилээр дуугарахгүй гүрийсэн гэхээр мань эр луйврын гэмт хэргийн хамсаатан болж таараад байна. Түүгээр ч зогсохгүй Элчингийн эрх ямба хөөхийн төлөө хөгөө дэлгэв. Хэрээ хэрээнийхээ харыг гайхна гээч болов.

Монгол Улсын ТЕГ-ын дарга, хүчнийхнийг улстөрчидтэй нь атган, юу хүссэнээ хийн бужигнуулж явсан эр хүний газарт, хөх далайн эрэгт өчиггүй цөлөгдөж, өргөн түмнээсээ хол гансарч сууна гэдэг юу нь сайхан байхав. Тэгээд бүр мэдэхгүй салбарт шүү. Ёстой нөгөө эр шалдаа бууж, эрэг голдоо нурна гэдэг тэр биз.

Тэгэхээр түүнд Монголд үлдэхгүй байх хангалттай хар шалтгаан бас байна. Жинхэнэ сайн эр бол төрд бугласан бүх булхай луйврыг ард түмэндээ дэлгэн, үнэнийг хэлэх боломж эрэлхийлэх байсан. Харин Хурц мэддэг бүхнээ өөртэйгээ хамт аваад Солонгос руу зугтах замыг сонгов. Дээр нь хашиж байсан албан тушаалуудаа ашиглан бусдыг айлган чичрүүлэв.

Гэтэл түүнийг сайн эр гэх нь холгүй ханараад байх юм. Үнэндээ мань Хурц баян амбаны адууг туун ядуу ардад хүргэхийг зорилго болгоогүй, харин төр, түмэн хоёрын дунд түнтийж яваа "биеэ үнэлэгч" л юм даа.

За тэгээд энэ залуугаар амаа таглуулсан болгонд " Хохь чинь" гээд хэлчихэд гэмгүй аж. Солонгос явчих санаатай боорлуулж суугаа Хурцын ч хохь, ийм гишүүд дарга нарт итгэж өнөөг хүрсэн бидний ч хохь. Ингэхэд нөгөө солонгосууд дараагийн хохирогч болохгүйн тулд Хурцыг хүлээж авахгүй гэх магадлал өндөр гэж байгаа...

Манайхан ч яахав айсандаа амаа үдүүлээд, ичсэндээ эрүү хамхин хулчийж байгаад илгээдэг байж. Тэртэй тэргүй гайтуулж буй хэн нэгнийгээ гайхамшиг гутамшиг хоёртой нь илгээдэг гарзандаа гарсан албыг Гадаад харилцаа гэх болсоор удаж байгаа юм хойно. Эсвэл тэр энэ цагийн томоос том золиос. Үүрэг гүйцэтгэсэн цэрэг. Генерал болсон хойноо ч цэрэг хэвээр үлдсэн бухимдал, хорсол...

Р.Эмүжин

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Болд

      (59.153.114.251) 2017-11-28 18:49
      • 0
      • 0

      Голоор нь бичиж орхиж. Албан тушаал аваад хир баргийн хүн очоод байхааргүй нэг газар хэсэг хугацаанд бүгэх санаагаа гүйцэлдүүлэх төдийхний төлөө л жоохон шантааж маягийн юм хийжээ. Бөгсийг нь өндийлгөж, зүрхийг нь чичрүүлж байгаа нөгөө нөхөдтэйгөө ялгаагүй л төрийн эрх мэдлийг завшин баяжигч маягийн амьтан байх шив дээ. Зохиогчийн бичсэн маягаар гарч ирсэн бол ч түмэн дэмжинэ л дээ. Тийм ухаан, тэвчээр, ёс зүй байхгүй л нэг өчүүхэн бэрд байна даг.

      Хариулах

    • Asar ih bohir zuils dotor bgaa bolohoor oor uls orond bol mash tom asuudal bidend bh yostoi metiin emgiin zuils boljdee hoorhii

      Хариулах

    • Zagtnaj bsan hel

      (66.181.176.175) 2017-11-19 15:03
      • 0
      • 0

      Estoi unen hellee zagtanaad bsan gazar maajsan shig bolloo. Yag l ingej helmeer bsiin. Uls torchidiig bugdiig ni hogiin sawand tolgoigoor ni hiij hashiraah yumsan.

      Хариулах

    • өөөөөөөөө

      (66.181.186.204) 2017-11-19 14:01
      • 0
      • 0

      яг үнэн элчин болох гээд эх орноо дэлхийд бузарлав,зэвсгийн наймаа ,хүн амь ,нэг бол болд шоронд,нэг бол хурц шоронд суух ёстой,2 үнэн гэж байхгүй

      Хариулах

    • Зочин

      (202.21.106.153) 2017-11-19 13:07
      • 1
      • 0

      Иш энийг бичсэн амьтан ядаж нэрээ зөв биччихээсээ.

      Хариулах

    • Зочин

      (103.212.116.39) 2017-11-19 18:44
      • 0
      • 0

      Чи нэрийг нь мэдэж байгаа юм уу

      Хариулах