Ж.Батзандан: Гишүүд нь айдастай, барьцаалагдсан байх юм бол энэ улс хөгжихгүй

Twitter Print
2017 оны 11-р сар 14-нд 19:41 цагт
Мэдээний зураг,

Өнөөдөр /2017.11.14/ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын 2018 оны төсөв”, “Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсөв”, “Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсөв”-ийн төслийг хэлэлцэн баталлаа.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Батзандан төсвийн сахилга батын талаар хөндөж үг хэлэхдээ "Би нэг зүйлийг олон удаа хэлж байна. Төсвийн сахилга батаа дээшлүүлж, хулгайгаа багаcгачихад Монгол Улс мөнгөөр дутахгүй ээ.

Эрдэнэтийн 49 хувийг Монгол Улсын Засгийн газар давуу эрхээр худалдаж авах бүрэн боломж байсан. “Монголросцветмэт”-ийн Асгатын мөнгөний орд, Дарханы Төмөрлөгийн орд, түүний дагуул ордууд хулгайд алдагдсан. Энэ бүхнийг хүчингүй болгож ард түмнийхээ талд шийдвэр гаргая гэж олон жил ярьж байгаа.

ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг БНСУ-д суух Элчин сайдаар томилох саналыг Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нь оруулж ирж байна. Энэ томилгооны талаар нээлттэй сонсгол хийхээр гишүүдээс гарын үсэг цуглуулах гэхээр зарим нь “Би бизнестэй хүн”, “Би Хурцын найз”, “Би сахал Эрдэнэбилэгийн найз” гээд зурцгаахгүй байна. Энэ маягаар ихэнх гишүүд нь айдастай, барьцаалагдсан байх юм бол энэ улс хөгжихгүй. Шударга ёс тогтож гэмээнэ Монголын эдийн засаг аяндаа өснө. Бид үнэнийг ярих ёстой.

С.Баярын буруу үйлдлээс болж Эрдэнэтийн 51 хувийг барьцаанд тавьсан. Одоо 100 сая ам. доллар төлөх гэж байна. “Хан ресурс”-ын лицензийг цуцалснаас болж Монгол Улс өнгөрсөн жил 70 сая ам.доллар буюу 140 гаруй тэрбум төгрөг алдсан. Ц.Элбэгдоржийн зохион байгуулсан АСЕМ-д Монгол Улс 450 тэрбум зарцуулсан. Хөгжлийн банк нь Монгол банкнаас 500 гаруй сая ам.долларыг барьцаагүй гаргасан байна. Энэ бүхнийг ярихгүй юм уу, хариуцлага сахилга батыг тогтоохгүй юм уу. Алийн болгон айж амьдрах юм бэ гэлээ.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Soongo

      (103.229.122.171) 2017-11-16 05:19
      • 0
      • 0

      Үгээ буруу хэрэглэж байна, гишүүд байрьцаалуулах биш хараа хяналтанд байгаа, байх ч ёстой, хараа хяналтгүй байснаар яаж дураараа дургиж төрийн мөнгөөр яаж хагартал баяжиж юу болоод өнгөрсөн бэ, улс хөгжсөн юм хаана байгаа юм, та нарын энд тэнд хуйвалдаж зөвхөн өөрсдөдөө төрийн мөнгийг яаж хувааж идэхийг чинь хянахын тулд АТГ, ТЕГ гээд хуулийн байгууллага байх ёстой, эдгээр байгууллагаас зөвхөн төрийн мөнгийг хууль бусаар завшсан хүмүүс л айна, жирийн иргэдийг эд нар айдас хүйдэст байлгадаггүй, ялгаатай батзандан гишүүнээ битгий худлаа шударга царайлж том том яриад бай

      Хариулах

    • Irgen

      (175.193.86.101) 2017-11-14 21:09
      • 0
      • 0

      Ugaasaa baritsaalagdchihsan bgaash dee.Ene baidliig bur moson taslan zogsooj bj yaduuch gesen hen hungui taivan bj heleh gesen ugee zorigtou helj shudarga unenii gartsaar hogjliin zov zamd ormoor.Getel horongo mongotei humuus toriin ondor alband ajillaad hezeech eh oron ard tumeniihee toloo zutgehgui gedeg ni odor ongoroh bur ulam medregdeed bna daa.

      Хариулах