Монголчууд даанч цамаан байна даа...

Twitter Print
2017 оны 11-р сар 14-нд 14:30 цагт
Мэдээний зураг,

Монголчууд ядуу зүдүү амьдарч байна, засаг төр арчаагүй байна гэж дээр дооргүй шүүмжлэх болсоор удаж байна. Харин амьдрал дунд ороод үзэхэд хорин хэдтэй сайхан залуу ажил олдохгүй байна гэж ярина. Ажил хайсан уу гэвэл олдохгүй юм чинь хайгаад яахав дээ гэнэ.

Эцэг эхийнхээ тэтгэвэр, төрөөс хүүхдэд олгож байгаа 20 мянган төгрөг, халамжийн мөнгө, ихэнх нь ямар нэгэн арга хэрэглэж багаад групп тогтоолгоод ажил хийх чадвараа алдсаны тэтгэмж авна. Иймэрхүү маягаар улс орон маань тэтгэвэр, тэтгэмжийн улс болжээ. 

Хэнтий аймагт групп тогтоолтыг шалгах гээд ирсэн эмч нарыг хэрхэн хахуульддаг тухай, сумын архичингууд ажлын чадваргүй гээд группын мөнгө авдаг тухай эмгэнэлтэй зүйл сонсож л байсан. Цахим ертөнцөд аялж яваад жирийн нэгэн эмэгтэйн халаглан бичсэн зүйлийг аваад ирлээ. Бодох л асуудал. 

"Х А Р А М С А Л Т А Й. Өчигдөр мал нядалгаан дээр очлоо.

Мал мах авч байгаа залуу 60 үхэр малчдаас авч нутагт нь монгол аргаараа эздэд нь хөлсийг нь төлж нядлуулаад, гэдэс дотрыг нь сумын төвийн малгүй, ажилгүй айлуудыг үнэгүй арилгаад ав гэжээ.

Эмээлт дээр яргалуулж байснаас сайхан зөв санаа байлаа.

Харамсалтай нь нутгийн иргэд үнэхээр залхуу, ажилгүй арчаагүй санагдлаа.

Сар бүр ажилгүй нэн ядуу өрхүүд картны хүнсний бараа аваад сурчихсан дэндүү бэлэнчилдэг болжээ.

Сайхан тарган үхрийн гэдсийг арилгаж авахаасаа залхуураад нохой шувуу хооллоод дуусч байна гэж сонсоод итгэхгүй очоод хоёр нүдээрээ харж үнэхээр гол харласан шүү .

Тэгээд сүүлийн 20 үхрийнх нь цагаан гүзээг бааснаас нь салгаж, 100 гаруй үхрийн шийр цуглуулж авлаа.

Бас нохойтой булаацалдах шахуу хэдэн зүрх, гургалдай, элэг, сархинаг авлаа.

Монголчууд ядуу л гэнэ. Үнэхээр залхуу ажилгүй арчаагүйгээсээ болж ингэж явна шүү.

Энд ажилтай арчаатай хүн бол өвөлжин идэх хоолоо үнэгүй цуглуулаад идсэн ч болохоор байлаа.

Хонины сүүлтэй цагаан гүзээний ороомог стюжин хийчихээр амаа олохгүй иднэ дээ, золигнууд.

Урд шөнөжин гүзээнүүдээ хуулж цэвэрлээд, хөмүүлтэй гургалдай чихэж чанаад орж ирсэн ганц нэг айлууд залуусыг дайлж ийм сайхан хоолоо нохой шувууд өгч байгааг нь зэмлэж суулаа.

Монголчууд минь дээдүүл нь баялгаа цөлмөж, тэнгэрийн амьдралаар амьдраад, ард иргэд нь хоосон амлалт халамж нэртэй ганц уут гурил будаанд хууртаж, биеэ оторлож ядууралд ороод, Монгол ёс заншлаа умартаж залхуурч, бэлэнчилж, муудалцаж, нам шашнаараа хуваагдаж, хагарч бутарч, мөхөж амьдрах ч гэж дээ.

Хотод бол хогийн цэг дээр нохойны мах идэж амьдардаг хүмүүс ч байгаа шүү дээ.

Хөдөөнийхөн арчаагүй залхуу байна даа, даанч дээ.

Ямартаа ч мал мах авсан буянтай дүүдээ, монгол заншлаараа малаа нядалж байгаа нутгийн сайхан залуустаа баярлалаа.

Ухаарч сэрээч залуус минь.
МОНГОЛ ӨЛСӨХ УЧИРГҮЙ
.

Эх сурвалж: Шаргалзуут Одноо

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • нузаяц

      (202.179.26.242) 2017-11-15 12:21
      • 0
      • 0

      яг үнэндээ залхуу ч биш л дээ нэрэлхүү гэх юм уу ичимхий гэхэд хаашаа юм.овсгоотой залхуугүй хүнд наадах чинь алт мөнгө шүү дээ

      Хариулах

    • Зочин

      (43.242.243.7) 2017-11-14 16:05
      • 1
      • 1

      Үнэн үнэн. Аймаар залхуу. Унжаад байхаар унаад ирдэг ч болоосой л гэдэг улсууд шүү дээ.

      Хариулах