Б.Хурц Ж.Батзанданг шүүхэд өгчээ

Twitter Print
2017 оны 11-р сар 14-нд 12:25 цагт
Мэдээний зураг,

Тагнуулын Ерөнхий газрын дарга асан Б.Хурц УИХ-ын Ж.Батзанданг нэр төрд халдсан үндэслэлээр шүүхэд гомдол гаргажээ.

Засгийн газрын хуралдаанаар ТЕГ-ын дарга Б.Хурцыг албан тушаалаас нь чөлөөлж, Монгол Улсаас БНСУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайдаар томилохоор шийдвэрлэсэнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Батзандан сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн билээ. ​

Тэрбээр “УИХ-ын гишүүний үндсэн үүрэг бол иргэдийн нийтлэг эрх ашгийг хамгаалах учиртай. Монгол Улсын хуулийн хэрэгжилтийг хангуулахын төлөө УИХ-ын гишүүн ажиллах ёстой. Намайг Өргөдлийн байнгын хорооны даргаар ажиллаж байх хугацаанд Б.Хурцтай холбоотой маш олон өргөдөл ирж байсан гээд Герман улсаас хулгайлж авчирсан гэх Д.Энхбатын үхэлд буруутай, “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг хувийн хэвшилд авч өгсөн гэхчилэн олон баримтууд дурдсан юм.

Харин Тагнуулын Ерөнхий Газрын дарга асан Б.Хурц Ж.Батзандангийн эсрэг Сонгинохайрхан дүүргийн шүүхэд гаргасан гомдолдоо “Ямар хэлбэрээр мэдээлэл тараасан шигээ эргээд уучлалт гуйх ёстой” гэж дурджээ. Иймд хэрэв шүүхээс Ж.Батзанданг буруутай гэж үзвэл тэрбээр сэтгүүлчдэд  мэдээлэл хийх замаар Б.Хурцаас уучлал хүсэх шаардлагатай болох юм.

Г.Ганаа

Холбоотой мэдээлэл:

Ж.Батзандан: Алийн болгон мафийн шинжтэй бүлэглэлийн толгойлогч Б.Хурц гэдэг хүнээс айж амьдрах юм бэ... - http://mongolcom.mn/read/49744 линк дээр дарж уншина уу.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Хурц

      (202.179.30.137) 2017-11-14 13:57
      • 0
      • 0

      Батзандан Нямдорж хоёр үнэнийг хэлээд байна Хүрэлсүх Баттулга нар гэж усан толгойтой хүмүүс юм даанч дээ

      Хариулах