Харумафүжи залуу бөхийг зодож гэмтээсэндээ уучлал гуйлаа

Twitter Print
2017 оны 11-р сар 14-нд 10:25 цагт
Мэдээний зураг,

Японы Сумогийн холбоо Ёкозуна их аварга Харумафүжи залуу бөхийн биед халдаж, гэмтээсэн гэх хэргийг сайтар шалгаж үзэх болно хэмээн мэдэгдлээ.

Түүний зодож гэмтээсэн бөх Таканоива өнгөрсөн Ням гарагт Японы баруун зүгт орших Фукуокад эхэлсэн башёд гэмтлийн улмаас оролцох боломжгүй болсон юм. Учир нь өнгөрсөн даваа гаригт эмч мэдээлэхдээ, залуу бөхийн гавлын яс цуурч, доргилт болон бусад гэмтэл бэртэл авсан учраас хоёр долоо хоногийн эмчилгээ хийлгэх шаардлагатай гэжээ. Тэрбээр 11-р сарын 4-9-ны хооронд эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн байна.

Хоёр бөх хоёулаа монголчууд бөгөөд 33 настай 9 удаа дээд зиндаанд түрүүлсэн Харумафужи Исэгахама дэвжээнд, харин 27 настай Таканойва Таканохана дэвжээнд харьяалагддаг аж. Японы Sponichu хэмээх спортын сонинд бичсэнээр Харумафужи 10-р сарын 26-ны өдөр Тоттори хотод болсон бүсийн тэмцээний дараа Монгол бөхчүүдийн хамт ууж наргижээ. Тэр үеэрээ бие зөв авч явсангүй гэдэг шалтгаанаар шар айрагны шилээр Таканоивагийн толгой дундуур хүчтэй дэлссэн байна.  

Уг асуудлыг Сүмогийн холбоо яаралтай шалгаж эхэлсэн ба Таканоива А.Баасандоржийн дэвжээний ояаката 65 дахь ёкузана Таканохана цагдаагийн газарт хир зэрэг бэртэж гэмтсэн тухай мэдэгджээ. 

Өнөөдөр буюу Мягмар гарагийн өглөө Японы Сумо бөхийн холбооны удирдлагууд тэр дундаа холбооны дарга Хаккаки өөрийн биеэр Сумо бөхийн тэмцээн зохиогдож буй Фукуока хотын Кокусай төвд очиж Исэгахама дэвжээний эзэн болон Харумафүжи нартай уулзаж, болсон хэрэг явдлын талаар мэдүүлэг авчээ. 

Мөн өнөө өглөө Ёкозуна Харумафүжи сэтгүүлчидтэй уулзах үеэрээ залуу бөхийг цохиж гэмтээсэндээ уучлалт хүссэн юм. Тэрбээр Сумогийн холбооныхон, өөрийн дэвжээний сумочид болон ояакато нараас, мөн дэмжигчид үзэгчдээсээ уучлалт гуйж, гүнээ харамсаж байна гээд хэргийн талаар дэвжээнийхээ эзэнтэй зөвшилцөх хүртлээ ямар нэгэн асуултанд хариу өгөхгүй гэсэн байна. 

Сумогийн дэвжээнд 9 дэхь удаагаа түрүүлсэн Ёкузона Харумафужи Фукуокад болж байгаа башегийн эхний хоёр өдрийн барилдаанд учраа бөхдөө унасан бөгөөд гуравдахь өдөр Маэгашира зиндааны Тамавашитай учраа таарсан ч Башёгаас чөлөө хүсч, барилдахгүйд хүрээд байгаа юм.

Эх сурвалж: NHK, Japan Times

М.Билгүүн, mongolcom.mn

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • hotoch

      (182.160.35.190) 2017-11-15 13:01
      • 0
      • 0

      ymar ongiroo neree boddoggui nobsh be dor hunee algadaj tsohidog solongos hun u

      Хариулах

    • zochin

      (150.129.141.133) 2017-11-14 22:00
      • 0
      • 0

      mongol buhchuuddeei haltai hun yumaa zaluu bu h ni

      Хариулах

    • мидитаа

      (202.9.43.86) 2017-11-14 20:05
      • 0
      • 0

      яг яасан юм бол хүнийг архины шилээр цохих ч

      Хариулах

    • Зочин

      (59.11.82.96) 2017-11-14 11:56
      • 0
      • 1

      Huugduj neg ni hoolnoosoo salj dee.

      Хариулах

    • Зочин

      (43.242.243.7) 2017-11-14 11:44
      • 0
      • 1

      Манай бөхчүүд очоод нөгөөдөх нь онгирч сагсуураад хүч чадлаа үзүүлсэн нь энэ байж. Шившигтэй гэхээс өөр үг олдохгүй нь ээ.

      Хариулах

    • japand bdag mongol

      (202.179.8.186) 2017-11-14 11:20
      • 0
      • 2

      mongol bohchuud gej mahan tolgoilson heden sagsuu yumnuud ireed gai bolj bhgui yu busdaar naad nohor chini ideel uugaal bolol bsan yum

      Хариулах

    • Зочин

      (139.5.216.236) 2017-11-14 11:00
      • 0
      • 2

      Аварга хүн ийм байж болохгүй.алдаа гаргасан бол хүлээх л хэрэгтэй ямар арга хэмжээ авах түүнийг зөвшөөрөөхөөс өөр аргагүй

      Хариулах