Оросын «Калашников» концерн нь алдарт «Иж» мотоциклоо дахин үйлдвэрлэнэ

Twitter Print
2017 оны 11-р сар 13-нд 16:39 цагт
Мэдээний зураг,

Өнөөгийн байдлаар «Калашников» концерн нь алдарт «Иж» мотоциклаа дахин үйлдвэрлэхээр ажиллаж байна.

Энэ оны 8-р сарын сүүлээр болсон «Армия-2017» форумын үеэр концерн нь цахилгаанаар ажилладаг шинэ загварын мотоцикл болон хүнд оврын шинэ мотоциклын үндсэн санааг танилцуулав. 

«Ирээдүй рүү тэмүүлэх Орос орон» үзэсгэлэнгийн «Манеж» үзэсгэлэнгийн төв зааланд дээр дурьдсан хүнд оврын мотоциклны туршилтын загварыг танилцуулжээ.

Зөөлөн галбиртай гаднах хэлбэр, дугуйн дагуу байрлуулсан суултын яндан болон хамгаалалтууд, уртааш нь сунгасан нийт дүрс гээд шинэ загварын мотоцикл нь нилээд футуристик дизайнтой болжээ.

Мотоциклны урт нь бараг 3 м хүрч, жин нь хагас тонноос илүү гарсан ч дээд хурд нь 250 км/ц ба асаагаад 3,5 секундны дараа 100 км/ц хүртэл хурдаа авч чаддаг юм байна.

Эх сурвалж: rostec.ru

Р.Этүгэн

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.