Си Зиньпин: Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг тасралтгүй урагшлуулан хөгжүүлнэ гэдэгт найдаж байна

Twitter Print
2017 оны 11-р сар 11-нд 14:00 цагт
Мэдээний зураг,

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нараас ХКН-ын 19 дүгээр Их хурал амжилттай болж, ХКН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн даргаар дахин сонгогдсонтой нь холбогдуулан БНХАУ-ын дарга Си Зиньпинд баяр хүргэсэн.

Тэрбээр хариу талархлын захидлуудыг ирүүлжээ. Си Зиньпин захидалдаа ХКН болон Хятадын Засгийн газар нь Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бататган хөгжүүлэхэд өндөр ач холбогдол өгч буйгаа дурдаад, Монгол Улстай харилцан туслалцдаг найрсаг хөрш, харилцан ашигтай хамтдаа хожсон сайн түнш, байнга харилцан зочилдог сайн анд нөхөд байхад бэлэн байгаагаа илэрхийлэв.

Тэрбээр мөн хоёр тал ойртон нягтарч, хамтдаа чармайн Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг тасралтгүй урагшлуулан хөгжүүлнэ гэдэгт найдаж байгаагаа цохон тэмдэглэжээ.

Энэхүү захидалтай холбогдуулан дурдахад 2014 онд байгуулсан Монгол Улс, БНХАУ-ын хооронд Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх тухай хамтарсан тунхаглалд “Бие биеийн тусгаар тогтнол, бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг харилцан хүндэтгэх, дотоод хэрэгт үл оролцох, эрх тэгш, харилцан ашигтай байх, энх тайвнаар зэрэгцэн орших, тус тусын сонгосон хөгжлийн замыг харилцан хүндэтгэх зарчмын үндсэн дээр найрсаг хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх” гэж заасан байдаг.

Хятадын дарга энэхүү үзэл санааны дагуу хоёр талын улс төрийн харилцан итгэлцлийг бэхжүүлэх, хоёр орны ард түмний найрсаг харилцаа, ойлголцлыг нэмэгдүүлж, харилцан ашигтай хамтын ажиллагааг бүх чиглэлд хөгжүүлэхийн төлөө байгаагаа нотолжээ.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.