Ерөнхийлөгч Х.Баттулга Б.Хурцыг Солонгост элчин сайдаар томилохыг зөвшөөрчээ

Twitter Print
2017 оны 11-р сар 11-нд 16:02 цагт
Мэдээний зураг,

2017 оны 11 сарын 1-ны Монгол улсын Засгийн газрын хуралдаанаар, Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суугаа Элчин сайд Б.Ганболдыг эгүүлэн татаж, түүний оронд ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг томилохоор шийдвэр гаргасан.

Харин Б.Хурцын оронд Д.Гэрэлийг Тагнуулын ерөнхий газрын даргаар томилсон юм. Улмаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх 11 сарын 2-нд Ерөнхийлөгч Х.Баттулгад  Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суугаа Элчин сайдаар Б.Хурцыг томилох саналаа хүргүүлсэн аж. Уг саналыг Ерөнхийлөгч Х.Баттулга хүлээн зөвшөөрч, 11-р сарын 8-нд УИХ-ын дарга М.Энхболдод зөвшилцөх саналыг хүргүүлсэн байна.

Б.Хурцыг ТЕГ-ын даргын албан тушаалаас нь төлөөлсөн ч Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суугаа Элчин сайдаар томилох шийдвэр гаргасан нь олон нийтийн дургуйцлийг хүргэсэн.

Гэсэн ч энэхүү шийдвэрт Ерөнхийлөгч Х.Баттулга нааштай хариу өгсөн нь Ерөнхий сайд У.Хүрэлсүхтнй ямар нэгэн тохиролцоо хийсэн байж болзошгүй гэсэн хардлага дагуулаад байна.

 

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.