Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Ц.Хулан бүргэдчин охин Н.Айшолпантай уулзав

Twitter Print
2017 оны 11-р сар 09-нд 15:12 цагт
Мэдээний зураг,

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх Ц.Хулан бүргэдчин охин Н.Айшолпантай өнөөдөр уулзав.

Н.Айшолпан охиныг “Бүргэдийн анчин” киноны гол дүрээр монголчууд төдийгүй дэлхий дахин сайн мэддэг болсон билээ. Энэ 11 дүгээр сарын 2-ны өдөр тэрээр аавын хамт Нью-Йорк хотод очиж “Азийг өөрчлөгч эрхэм” хэмээх нэр хүндтэй шагналыг гардан аваад эх орондоо ирсэн байна.

Уг шагналын үйл ажиллагааг АНУ дахь Азийн нийгэмлэг зохион байгуулсан бөгөөд нийгэмлэгийн Удирдах зөвлөлийн дарга Ронни Чэн нь өнгөрсөн есдүгээр сард ОХУ-ын Владивосток хотод болсон Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын модератораар ажилласан нэр хүндтэй хүн юм.

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ерөнхий боловсролын “Зайяед” сургуулийн 11-р ангийн сурагч Н.Айшолпанд Харвард , Лондонгийн их сургуулиас суралцах эрх олгон, оюутнаар элсүүлэх хүсэлтээ ирүүлжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх Ц.Хулан бүргэдчин охинд амжилт хүсэхийн зэрэгцээ домбор хөгжмөө тоглож сураарай, зоригт эрсийн олж чадаагүй Ага-ыигийн дэгдээхэйг олж сурган гаршуулсан эрэлхэг казах охины тухай Б.Ахтаан найрагчийн “Бүргэд” найраглалыг олж уншаарай гэлээ.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Soongo

      (103.229.122.171) 2017-11-11 06:36
      • 0
      • 0

      Наад эгчийнхээ үгэнд битгий ороорой, дүрдээ итгэчихсэн хуурамч хүүхэн,

      Хариулах