Дэлхийн болон “Чингисийн хүүхдүүд” киноны хөгжмийн концертыг тоглоно

Twitter Print
2017 оны 11-р сар 10-нд 11:21 цагт
Мэдээний зураг,

Улсын Филармони 45 жилийн ойн хүрээнд Дэлхийн болон “Чингисийн хүүхдүүд” киноны хөгжмийн концертыг 11 дугаар сарын 17,18-нд Улсын Филармонийн тоглолтын танхимд тоглох гэж байна. 

Тоглолт хоёр хэсэгтэй бөгөөд эний хэсэгт үзэгчдийн сэтгэлд хоногшсон шилдэг кинонууд болох “The good the bad and the ugly”, “Pearl Harbor”, “Terminal”, “Malena”, “Playing love”, “Алтан өргөө”, “Pirates of the Caribbean”, “Аравт”зэрэг киноны хөгжмөөс толилуулах бол түүний дараагаар нийт 10 зохиолоос бүтсэн тус киноны хөгжмийг сонсох боломжтой. Тоглолтод Улсын Филармонийн симфони найрал хөгжим, Морин хуурын чуулга Удирдаач Д.Нямдаш, Д.Түвшинсайхан Б.Батбаатар нар удирдах болно.

“Чингисийн хүүхдүүд” киноны хөгжмийг Улсын Филармонийн хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаяр бичсэн бөгөөд зөвхөн тус кинонд зориулан өөр өөрийн онцлог бүхий 10 өөр хөгжмийн бүтээл бичжээ. 

Тоглолтын тасалбарыг Филармонийн билетийн касаар болон https://www.ticket.mn/event/337/ сайтаар худалдан авах ба Unitel-ын хэрэглэгчид 100 GG оноогоор 5000₮ хөнгөлүүлэн авах боломжтой.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.