Лицензээр баяжсан гэх 30 гэр бүлийн асуудлыг прокуророос шалгахаар боллоо

Twitter Print
2017 оны 11-р сар 09-нд 17:09 цагт
Мэдээний зураг,

Сүүлийн үед УИХ-ын нэр бүхий гишүүдээс УИХ-ийн чуулганы нэгдсэн хуралдаан дээр яригдаж олон нийтэд тархаад байгаа "...Монгол Улсын Үндсэн хуульд Монгол Улсын газар, түүний хэвлий, ой ус, амьтан ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэлд төрийн хамгаалалтанд байна гэж заасан байхад төрийн байгууллагаас ашигт малтмалын лицензийг хууль бусаар олгож, бусдад шилжүүлсний улмаас... лицензээр баяжсан хэсэг бүлэг бүхий хүмүүс буюу 30 гэр бүл байна” гэх мэдээлэлд Нийслэлийн прокурорын газраас 2015 онд шинэчлэн батлагдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн шинжтэй эсэхийг шалгуулахаар хэрэг бүртгэлийн хэрэг нээжээ.

Дээрх хэргийг тал бүрээс шуурхай бүрэн шалгуулж, хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоох ажлыг эрчимжүүлэх зорилгоор Улсын Ерөнхий Прокурорын газраас мөрдөн шалгах хэд хэдэн байгууллагын мөрдөгчдийн хамтарсан ажлын хэсэг байгуулж шалгах шийдвэрийг гарган  ажиллаж байна.

Г.Ганаа

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Хнз

      (182.160.32.65) 2017-11-14 14:32
      • 0
      • 0

      Нөгөө 60 тэрбумыг шалгадаг шиг хэсэг хүмүүсээс асуугаад л шалгалт дуусах байлгүйдээ.Бүрэн сэлгэлт хэрэгтэй.Тэхдээ наадуул чинь өөрсдөдөө тааруулаад саяхан хууль бусаар халагдвал цалингийн зөрүүг халсан албан тушаалтан хариуцна гэсэн хууль гаргаж амжсан шүү.Тэхээр одоо төрийн албанд байгаа хүмүүс амь бөхтэй байх нөхцөлөө бүрдүүлсэн.

      Хариулах

    • Хнз

      (182.160.32.65) 2017-11-14 14:32
      • 0
      • 0

      Нөгөө 60 тэрбумыг шалгадаг шиг хэсэг хүмүүсээс асуугаад л шалгалт дуусах байлгүйдээ.Бүрэн сэлгэлт хэрэгтэй.Тэхдээ наадуул чинь өөрсдөдөө тааруулаад саяхан хууль бусаар халагдвал цалингийн зөрүүг халсан албан тушаалтан хариуцна гэсэн хууль гаргаж амжсан шүү.Тэхээр одоо төрийн албанд байгаа хүмүүс амь бөхтэй байх нөхцөлөө бүрдүүлсэн.

      Хариулах