2017 оны 11-р сар 08-нд 21:59 цагт

Дэлхийн ой тогтоолтын аварга А.Янжаа америкчуудыг бишрүүлсэн нь

Дэлхийн ой тогтоолтын аварга А.Янжаа Америкийн алдартай Steve TV Show шоунд оролцож үзэгчдийг гайхашруулж, бас баярлуулжээ.

22 настай А.Янжаа Монголд төрсөн, одоогоор Швецарийн Стокгольм хотод амьдардаг. Дэлхийн ой тогтоолтын аварга А.Янжаа дэлхийн 14 хэлийг чөлөөтэй эзэмшсэн. 

Энэ оны 8-р сарын 26-27-нд Гонк Конгод болсон Ой тогтоолтын Азийн аварга шалгаруулах тэмцээнд анх удаа Монгол улсаа төлөөлөн оролцож алт, мөнгөн медалийн эзэн болсон билээ. 

Тэрбээр саяхан IKEA тавилгын их дэлгүүрийн 2018 оны загварын 328 хуудас бүхий каталогийн номыг цээжилсэн байна. Ингэхийн тулд түүнд ердөө нэг долоо хоног л шаардагджээ.

Энэхүү ток шоуны хамгийн сонирхолтой сорилгын хэсэг нь хөтлөгч А.Янжааг самбар дээрх тооны ард байгаа дүрсүүдийг нэг удаа харж тогтоогоод өгсөн цагт бүгдийг нь хоёр хоёроор нь тааж эргүүлбэл зааланд сууж буй бүх хүн гэртээ алдартай VICI дэлгүүрээс худалдан авалт хийх 100 долларын эрхтэй гэртээ харина гэсэн даалгаврыг ажмилттай биелүүлж үзэгчдийг баярлууллаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (66.181.160.35) 2017-11-09 03:10
      • 0
      • 0

      Гайхалтай бахархмаар юм энэ сайхан чадварын монгол улсынхаа сайн сайхны төлөө зориулах хэрэгтэй дээ тэмцээн бол нэг удаагийн л үйл ажиллагаа эх орондоо хэрэгтэй мэргэжил эзэмшээд монгол орондоо их бүтээн байгуулалт хийх хэрэгтэй

      Хариулах

    • Г

      (202.21.106.120) 2017-11-08 23:47
      • 0
      • 1

      Шведийн нийслэл шүү дээ ийм хайнга юмуу эсвэл мэдлэггүй сэтгүүлч юмуу

      Хариулах