Д.Гантулга ёс зүйн дүрэм зөрчөөгүй хэмээн тайлбар ирүүлжээ

Twitter Print
2017 оны 11-р сар 08-нд 10:58 цагт
Мэдээний зураг,

Хүчингийн хэрэгт холбогдоод байгаа УИХ-ын гишүүн Д.Гантулга 7-р сарын 6-нд Төрийн ордонд мэдээлэл хийж, сэтгүүлчдийн асуултанд хариулсан нь олны эгдүүцлийг багагүй хүргэсэн билээ. Үүнийг нэр бүхий хуульчид буюу өмгөөллийн “Веритас партнерс” ХХН-аас ёс зүйн алдаа гэж үзэж УИХ-ын Ёс зүйн дэд хороонд гомдол гаргасан юм.

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцангийн толгойлдог Ёс зүйн дэд хороо энэ асуудлыг хаалттай хэлэлцэж, УИХ-ын гишүүн Д.Гантулгаас өөрөөс нь тайлбар авах шийдвэр гаргасны дагуу УИХ-ын гишүүн Д.Гантулга тайлбар гаргажээ. Тэрбээр Ёс зүйн дэд хороонд өгсөн тайлбартаа "Монгол улсын Их Хурлын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 5.8, 5.11 дээх заалттай нийцүүлэн гишүүний хууль ёсны эрх ашиг сонирхол нэр төрийг хамгаалан сэтгүүлчдийн асуусан асуултад хариулсан болно. Энэ нь хуулиар хориглосон, ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн үйл ажиллагаа биш юм” гэжээ.

Ёс зүйн дэд хороо гишүүний тайлбарыг гомдол гаргасан өмгөөллийн төвд явуулсныг доор хавсаргав

Энэ асуудлыг хэрхэн шийдэгдэх талаар олон нийт хүлээлттэй байгаа юм. 

 
 

Г.Ганаа

 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.