Уур хорсолоо намжааж сурах нь амар амгаланг авчирах нэг чухал зам

Twitter Print
2018 оны 09-р сар 08-нд 09:26 цагт
Мэдээний зураг,

Уур хилэн гэдэг нь:

Хүний сэтгэлийн гайхамшигт торгон мэдрэмж болох, хайр, нигүүсэл, уучлал өгөөмөр зан, тэсвэр тэвчээр гээд хүний мөн чанарыг үгүй хийдэг бидний сэтгэл доторх дайсан билээ.

Уур хилэнгээс болж амьдралдаа сэтгэл гундаж, уураас болж аз жаргалаа дахиж олдохгүй цаг хугацааг алдсан хүмүүс байдаг. 

Энэ бүхэнд дулдуйдан үзэхэд уур омгийг сэтгэл нь өшөө хорсол, хорсол, үзэн яадалт, хорон санаанд чиглэдэг.

Уур хилэн бидэнд зовлон, хор хохирол авчирдаг учир уураа барьж сурах, уур хорсолын сэтгэлийг намжаах арга, өөрийн дотоод сэтгэлээ түвшитгэж сурах нь хүрээлж буй анд нөхөд, хань ижилдээ амар амгаланг авчирах нэг чухал зам юм.

Уур омгийн сэтгэлд тустай шимтэй зүйл огтоос байхгүй.

Уурлаж бухимдсанаар өрөөл бусадтай харицах харилцаа хүйтэрч, дайсагнасан, үл итгэсэн харилцаа үүснэ,

Уур хилэн өрөөл бусдын муу сэтгэлийг дэвэргэж, ажил үйлсээ бүтэмжгүй болгоно.

Уурлаж бухимдсанаас бодлогогүй муу үг, үйлдэл хийж өөртөө болон бусдад муу үйл тарина.

Бие болоод сэтгэлийн нүгэл хилэнц хураана гээд уурын хор хөнөөл маш их билээ. 

Огтоос хэрэггүй дотоод сэтгэлийн дайснаа устгах нь бидний өөрийн амьдралдаа, өрөөл бусдад хийж буй асар их буян юм. хүний дотоод сэтгэл амар түвшин байна гэдэг бүхий л сайн зүйлийн эхлэл юм.

Уураа барьж уучлал энэрэлийг аливаа зүйлийн эхэнд тавих нь өөдрөг амьдралын суурь юм.  

Nan Choi

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (66.181.182.226) 2017-11-07 22:59
      • 0
      • 0

      mongolchuud mah iddeg bolhoor uurtai gazar tarialan erheldeg ornii humuus hultsengui

      Хариулах