Ж.Батзандан: Алийн болгон мафийн шинжтэй бүлэглэлийн толгойлогч Б.Хурц гэдэг хүнээс айж амьдрах юм бэ...

Twitter Print
2017 оны 11-р сар 06-нд 15:30 цагт
Мэдээний зураг,

Засгийн газрын хуралдаанаар ТЕГ-ын дарга Б.Хурцыг албан тушаалаас нь чөлөөлж, Монгол Улсаас БНСУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайдаар томилохоор шийдвэрлэсэн. Үүнтэй холбогдуулан  УИХ-ын гишүүн Ж.Батзандан сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. ​

Тэрбээр “УИХ-ын гишүүний үндсэн үүрэг бол иргэдийн нийтлэг эрх ашгийг хамгаалах учиртай. Монгол Улсын хуулийн хэрэгжилтийг хангуулахын төлөө УИХ-ын гишүүн ажиллах ёстой. Б.Хурцтай бид хувийн өш хонзон, маргаан байхгүй. Намайг Өргөдлийн байнгын хорооны даргаар ажиллаж байх хугацаанд Б.Хурцтай холбоотой маш олон өргөдөл ирж байсан. Үүнээс дурдвал,

Нэгдүгээрт, Д.Энхбат гэдэг залууг гадны орноос хууль бусаар унтуулах тариа хийж авчран, шоронд зургаан сар хорьсон. Хууль бусаар хүн хулгайлсан хэргээр гадны шүүхийн байгууллагууд Б.Хурцыг шалгаж байна. Тэр Европын холбоо руу орох эрхгүй болсон. Д.Энхбат гэдэг залууг Зориг агсны амийг хөнөөсөн хэрэгт холбогдуулан Франц, Германаас унтуулдаг тариа хийж авчирсан хүн бол Б.Хурц. Үүний Монгол даяар, дэлхий даяар мэдэж байгаа. Тэр залуу хилс хэрэгт холбогдсон нь тогтоогдон гараад 6 сарын дараа амиа алдсан. Гэр бүлийнхэн нь гомдол ирүүлсэн. Олон улсын байгууллага, Европын холбоо одоо ч энэ хэргийг шалгаж байгаа. Энэ хэргийг шалгах ёстой гэж би боддог. Монгол Улсын жирийн иргэнийг тагнуулын байгууллагын хүн гаднаас хууль бусаар хулгайлан авчирсан явдлыг шүүхийн хүрээнд авч үзэх ёстой.

Хоёрдугаарт, С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг мөрдөн шалгаж, улс төрийн захиалгатай аллага байна гэж үзээд, Монгол Улсын гурван иргэнд ял өгөөд явуулсан. Гэтэл одоо болтол захиалагч нь олдохгүй байна. Би энэ асуудлаар ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржтой ярьж, УИХ-аар нээлттэй хэлэлцье гэсэн. ТЕГ-ын дарга энэ хэргийг илрүүлснийхээ төлөө генерал цол авсан байдаг. Энэ асуудал ил тод хэлэлцэхээс нааш Б.Хурц гэдэг хүний дараагийн томилгоог хийж болохгүй. Б.Хурц гэдэг хүнд бизнесээ дээрэмдүүлсэн хүмүүс өргөдлөө өгч, УИХ-аар нээлттэй хэлэлцүүлэх хэрэгтэй. 

Гуравдугаарт, “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг Худалдаа хөгжлийн банкинд авч өгөх ажиллагааг гардан зохион  байгуулсан хүн бол алдарт тагнуулч Б.Хурц. Уг хувийг Засгийн газар дангаараа авах бүрэн боломжтой байсан. Гэтэл нууцаар худалдах ажлыг Б.Хурц, Ч.Сайханбилэг нар санаачлан зохион байгуулсан. Үүнийг бид УИХ-аар ярилцах учиртай. Энэ асуудлыг эцэслэн шийдэхээс нааш Б.Хурцыг Элчин сайдаар яаран томилох хэрэггүй.

Дөрөвдүгээрт, намайг УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны даргаар ажиллаж байхад өөртэй нь хамт ажиллаж байсан тагнуулыг хилс хэрэгт хийсэн талаар хохирогчийн эхнэрээс өргөдөл ирж байсан. Энэ асуудлыг одоо болтол УИХ хэлэлцэхгүй байгаа. Ер нь УИХ-ын гишүүд Б.Хурцаас маш их айдаг. Алийн болгон Б.Хурцаас айж амьдрах юм бэ. Б.Хурцад газраа, бизнесээ дээрэмдүүлсэн хүмүүс одоо УИХ-д өргөдлөө өг. УИХ-аар нээлттэй сонсгол хийж, энэ асуудлыг ярилцах цаг болсон. Нээлттэй сонсгол явуулах санаачлагыг УИХ-ын гишүүн миний бие гаргаж байна" гэв.

Нээлттэй сонсгол явуулах санал гаргахад 19 гишүүн гарын үсэг зурснаар санал гаргах эрх нээгдэх юм байна. "Би 19 гишүүний гарын үсэг бүрдэх байх гэж бодож байна. Хэрвээ гишүүдийн гарын үсэг бүрдэхгүй бол УИХ Б.Хурцын томилгоог дэмжиж байна гэсэн үг.  Алийн болгон мафийн шинжтэй бүлэглэлийн толгойлогчоос айж амьдрах юм" гэлээ.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • batzandaan ooriinhoo tolgoigoor amidar

      (51.15.196.158) 2017-11-15 10:08
      • 0
      • 0

      hurst harinch zorigtoi medegdel hiisen shuudee. ene toriin erh medliig atgaad uls orniig samraad hiisen ajliig n uguisgeed baiguullagaruu n dairaad baigaa ene nowshiin nyamdorjid harin ch saihn beleg barisan. nogoo pizdaa n sandraad baahan hor nairuulj bgaagiin neg ilrel n n ene batzandan geh utsan huuheldee.

      Хариулах

    • Зочин

      (5.199.130.188) 2017-11-15 08:45
      • 0
      • 0

      batzandan bol tsaashaa shuu. chamaig yamar teneg shouching medehgui bish. hahahahahahahaha golgowch chin bas yugaa gutsaad hawi oiriin yum hamaj tenegteed ehelwee. naad hurts chin teneg hun bish chamaig demiirch baiwal hariug chin ogchih chadwartai hunshuu. ingej hun gutgej bolhgui shuu

      Хариулах

    • Зочин

      (93.174.93.133) 2017-11-15 08:31
      • 0
      • 0

      ЭЭЭ ЭРГҮҮ ХАР МАЛУУДАА НААД БҮХ АЖИЛЛАГАА ЧИНЬ НЯМДОРЖТОЙ ХОЛБООТОЙ ШҮҮДЭЭ. ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРТ НЯМДОРЖ ХЭДЭН ТЭРБУМААР ШАХАА ХИЙДЭГ НЬ ЗӨВ ЮМ УУ ТЭГЭЭД. БАС НААД ЭНХБАТ ГЭДЭГ ХҮНИЙГ ЧИНЬ НЯМДОРЖИЙН ТУШААЛААР АВЧИРЧ БАЙСАН ГЭДГИЙГ СОНСОЖ БАЙСАН ЮМ БАЙНА.

      Хариулах

    • чоно

      (103.10.22.104) 2017-11-11 20:25
      • 0
      • 0

      хурц бол бамбай түүний цаана жинхэнэ мафиуд байгаа ялбагдоржоос авхуулаад

      Хариулах

    • Зочин

      (51.15.217.56) 2017-11-15 08:42
      • 0
      • 0

      ШААДАГ ДАГЗ ВЭ

      Хариулах

    • Soongo

      (103.229.122.171) 2017-11-06 18:26
      • 1
      • 0

      Их хурлын гишүүн гээд ингэж дураараа цуурч болохгүй шүү, мафийн толгойлогч гэж мэдэж байгаа бол нотлох бүх баримтаа гарга, үгүй бол хариуцлага хүлээ, хүн гүтгэх бас хуультай шүү, хэн дуртай их хурлын гишүүн нь гарч ирээд аймшигийн аймшигийн мэдэгдэл хийгээд байх нь онцгой байна шүү, хамгийн их худлаа ярьдаг хүмүүс харин та нар шүү, батзандан гишүүнээ хурц гэдэг хүн мафийн толгойлогч гэдгээ нотлоороо, бас хэн хэн энэ хүнээс айгаад байгаа юм нотлоорой

      Хариулах

    • ЗОЧИН

      (27.123.214.122) 2017-11-06 17:33
      • 1
      • 2

      МАНАЙХАН НЯМДОРЖ .ХУРЦЫГ ШАГНАДАГ НЬ МАШ ИХ ШАНТААЖИНД ОРСОНЫ ШИНЖ БИЗ ДЭЭ.ХҮҮГИЙНХЭН БИЗНЕС ШАХАА БАС БУС ЗҮЙЛҮҮДИЙГ НЬ МАШ САЙН МЭДДЭГ БОЛОХООР Л ИНГЭЖ БАЙГАА ЮМ БАЙГАА БИЗ.НЯМДОРЖ ХУРЦААС АЙЛАА.

      Хариулах

    • ЗОЧИН

      (27.123.214.122) 2017-11-06 17:33
      • 0
      • 2

      МАНАЙХАН НЯМДОРЖ .ХУРЦЫГ ШАГНАДАГ НЬ МАШ ИХ ШАНТААЖИНД ОРСОНЫ ШИНЖ БИЗ ДЭЭ.ХҮҮГИЙНХЭН БИЗНЕС ШАХАА БАС БУС ЗҮЙЛҮҮДИЙГ НЬ МАШ САЙН МЭДДЭГ БОЛОХООР Л ИНГЭЖ БАЙГАА ЮМ БАЙГАА БИЗ.НЯМДОРЖ ХУРЦААС АЙЛАА.

      Хариулах