Бусаддаа элдэв юм дайж, гай болох хэрэггүй...

Twitter Print
2017 оны 11-р сар 06-нд 13:49 цагт
Мэдээний зураг,

"Бид ер нь маш хэнэггүй хүмүүс. Намайг Америк явахад нэгэн эцэг эх хүүхэддээ жоохон ачаа дайсан юм гэтэл тэр дотор нь нэг жижиг ууттай элсэн чихэр, арц байснаас болж хил дээр 3 цаг саатаж билээ.

Бас манай найз гадаадад байдаг нутаг нэгтнийхээ сунгуулсан гадаад паспортыг нь авч яваад хүний наймаанд холбогдож 10 жилийн визээ хүчингүй болгуулж тэр дороо дараагийн онгоцоор нутаг буцаж байсан даа. Бичиг баримтыг DHL-ээр явуулж болно шүү дээ, уг нь.

Нэгэн Монгол хамрын тамхи авч яваад баригдаад асуухаар нь хамартаа сороод сайхан болдог гэж хэлээд хар тамхины төрөл гээд бөөн юм болсон гэсэн. За тэгээд арц, мах, хэвийн боов, айраг ааруул, хорхогны чулуу, эм тан гээд манайхан бужигнуулна дөө.

Аялагчид минь нэг ийм мэдээ үзлээ. Ийш тийшээ аялж байхдаа анхаарах маш чухал юм бол мэдээж цүнхэндээ танихгүй хүний юмыг хийж явахгүй байх. Гэтэл Английн иргэн Лаура Пламмер өөрийнхөө цүнхэнд эмчийн бичгээр өгдөг Трамадол гэдэг өвчин намдаах эм авч яваад Египетийн хил дээр баривчлагдаад одоо хоригдсон, ялын дээд хэмжээ авах магадлалтай сар хүлээж байгаа гэнэ. Ялын дээд хэмжээ нь цаазлуулах, эсвэл 25 жилийн хоригдох шийтгэл авна гэнэ. Тэр эмийг аваарт ороод нурууны өвчтэй болсон Египет нөхөртөө авч очиж байсан бөгөөд Египет улсад хориотой гэж мэдээгүй гэнэ.

Тэгэхээр элдэв эм авч явахдаа дан монголоор бичсэн эм дэмий байх, олон улсад мэддэг, зөвшөөрөгдсөн жагсаалтад нь байдаг эм авч явж байх хэрэгтэй байх гээд гадаада суугаа нэгэн бусдад сэрэмжлүүлэх үүднээс орчуулан хүргэсэн байна.

Ээ дээ хүний ачаа авч явахдаа сайн шалгаж байгаарай ачаа дайж байгаа нь ч гэсэн сайн бодоорой. За гайгүй гайгүй урд нь явуулж л байсан сүртэй ш дээ, бүхнийг тэгдэг гэсэн ингэдэг гэсэн гэж хоорондоо таамаг төдий ам дамжсан яриагаар шийдэх гэж оролдоно. Болохгүй л бол болохгүй гэдгийг ойлгох хэрэгтэй.

Анх явж байгаа залуусдаа битгий юм дайгаарай. Нүд нь бүлтэлзээд хүний дайвар гээд зогсох нь өрөвдөлтэй, өөрсдийгөө хэтэрхий доош нь хийсэн болхи бохир үйлдэл юм. Тэр хиам, боов, гурил чинь тэнд бүгд энэ байж л байна. Тэрийг идчихгүй бол, явуулчихгүй бол, авчихгүй бол үхчихгүй. Харин ч хош болж мэднэ.

Миний мэдэхийн л гадаадад олон жил болсон найзууд маань Монголоос юу авч очих уу гэхээр өөрийгөө л аваад ир энд бүх зүйл байгаа л гэх юм байна ш дээ.

Юм явуулмаар байгаа бол мөнгө явуулчихаж байгаарай, хэн хэндээ амар, тийм ээ...

Бусаддаа түгээж, халуун хайрыг гарт нь хүргэе. Чимэд Очир Анаад" гэсний дагуу нийтлэв.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • хэ хэ

      (202.9.42.27) 2017-11-07 10:45
      • 0
      • 0

      АнУ хил дээр нэг авгай арц авч яваад баригджээ Юу юм гэсэн чинь хэл мэдэхгүй болохоор шүдэнз гаргаад асгаад арцаа унгасгаад ингээд үнэрлэдэг гэж үзүүлсэн чинь барьж аваад гавлаад шатааж үнэрлэдэг хар тамхи энэ тэр гээд бөөн сүр болж байсантаа би тааралдаж л явлаа Нөгөө авгайг шалан дээр нүүрээр нь харццлаад хэвтүүлчихсэн бөөн уйлаан майлан орилоон хашгираан хөгшин хүнийг өрөвдсөнгүй гээд бахираад байсан Ядаж байхад жин ихтэй хүн байсныг хэлэх үү ёстой бөөн юм болёон ш дээ Азаар Манай нэг түшмэл чвж байгаад таарч дипломат поёпорт энэ тэрээ үзүүлж тайлбарлаж байж арайхийж хэг юм цаашаа аваад орсон ш дээ биднийг монголоос ирёэн гэсэн чинь 6 цаг саатуулсан даа хөөрхий мэдээтэй л байгаарай та минь ээ хэ хэ

      Хариулах

    • baigalbaigal

      (169.50.62.88) 2017-11-06 21:41
      • 0
      • 0

      unen l ym bichij hunii achaa avch yavahaar bolbol sain uzej baij avsan deer azi ruu yavj bgaa humuus hunii achaa avahdaa bur bolgoomjtoi baih heregtei ym shig bgaan

      Хариулах