Орон нутгийн хөдөлгөөнийг хязгаарлаагүй

Twitter Print
2017 оны 11-р сар 07-нд 09:40 цагт
Мэдээний зураг,

Нутгийн ихэнх хэсгээр их хэмжээгээр нойтон цас орж, шуурсаны улмаас зарим орон нутгийн чанартай замуудын хөдөлгөөнийг хязгаарласан тухай мэдээлэл үндэслэлгүй гэдгийг Автотээврийн үндэсний төвөөс мэдээлэв.

Одоогоор Архангай аймгийн ихэнх зам мөстсөн, Баянхонгор аймгийн Шарт болон Бумбатын даваанд хальтиргаа үүсчээ. Мөн Дархан-Уул, Өвөрхангай, Орхон аймгийн орон нутгийн чанартай замууд мөстөж, хальтиргаа, гулгаа үүсч, зам тээврийн осол гарах эрсдэлтэй байгаа юм. Өвөрхангай аймгийн нутаг "Шартын даваа", "Бумбатын даваа"-ны замд цас ихээр орсны улмаас хальтиргаа гулгаа үүсч, тээврийн хэрэгсэл зорчиход хүндрэлтэй байгаа. Гэхдээ хөдөлгөөнийг хязгаарлах хэмжээнд хүрээгүй байгаа аж.

Мөн ойрын үед ихэнх нутгаар нойтон цас орж, хучтэй салхи шуурах төлөвтэй байна. Энэ үеэр тээврийн хэрэгсэл олноор замд саатах, эвдрэх, холбоогүй болох зэрэг тохиолдол гарч болзошгүй тул тээвэрчид, ард иргэдэд онцын шаардлагагүй бол хувийн тээврийн хэрэгслээр зорчихгүй байхыг, зорчих тохиолдолд хурдаа зөв тохируулан замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцохыг анхааруулав.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.