Р.Эмүжин - Хайрлаж болоогүй юм уу?

Twitter Print
2017 оны 11-р сар 02-нд 21:15 цагт
Мэдээний зураг,

Хэвлэлийн салбарт хагас зуун жил ажиллаж амьдарсан энэ эрхэмтэй нэг жилийн дотор гурван удаа уулзжээ. Ах нь ТВ8-д тоймч хийж байгаа гээд хүүхэд шиг хөөрчихсөн явж байсныг нь мэдэх юм. Харин өнгөрсөн хавар хүнсний дэлгүүрийн үүдэнд тааралдаад "Сэтгүүлзүйн салбарт 50 жил ажилласныхаа ойг тэмдэглэнэ, үзэсгэлэн гаргана, ирээрэй" хэмээгээд урилга гардуулав. Угийн сэтгэлийн хөдөлгөөн ихтэй, романтик хүн, нас дээр гараад улам л цайлган, хөөрүү болчихсон ч юм шиг.

За гурав дахь удаагаа их зохиолч Ч.Лодойдамбын 100 жилийн ойд бидний 30 гаруй зохиолч, сэтгүүлч хамтдаа оролцсон. Алтайд шинэхэн баригдсан "Ентүм" зочид буудалд холын зочид байрлаж, холгүйхэн байх "Амар" нэртэй буудалд мань мэтийн дарснаас хол, дажингаас хөндий ганц нэг хүн тухалсан юм даг. Нэг өглөө 08:30 минутын үед "Ентүм"-ийн хаалгаар яваад ортол Б.Дашзэвэг гуай цав цагаан дотуур өмд ч юм уу гэмээр богино шорттой цахилгаан шат руу орж байхыг хальт харчихлаа. Арайтай л цочоод унасангүй. Нүдэндээ ч итгээгүй гэхэд болно. Тэр чинь есдүгээр сарын сүүлийн өдрүүд шүү дээ. Буудлын үүдний хэсэгт сууж байсан хүмүүс, угтан авагчид бүгд л харсан. "Та нар ч сонин зочидтой, үзэж харах юм ихтэй л суугаа юм байна" хэмээн зохион байгуулж буй улсад хошигнон хэлээд би цайндаа орсон юм даг.

Маргааш орой нь болсон уулзалт цэнгүүн, яруу найргийн наадмын үеэр Дашзэвэг гуай юм юмны урдуур ухалзаж, арга хэмжээг хөтлөсөн Равдан гуай, Гантигмаа хоёртой микрофон булаалдах шахам тайзан дээр хоёр ч удаа гарсан юм даг. Санаа нь дуугаа дуулчих гээд байх шиг. Гэтэл шүлэг унших яруу найрагчид эгнээстэй. Уг нь мань эр өөрийнхөө ээлжинд шүлэг хэлсэн боловч дэгэлзээд, тайзны урдуур хойгуур гүйгээд нэг л биш ээ. "Цаадахыг чинь тайзан дээр дахин гаргаад дэмий байх, одоо болно" гэлцэн шивнэлдсэн улс ч бий. Гэвч нэг л чөлөөнд нь микрофон авч амжсан Дашзэвэг гуай алга дарам үрчийсэн цаас барьчихсан "Намайг хүмүүс дуугаа дуул гээд байна" гэчихсэн цангинуулж зогссон.

Тэр бол маш сайн сэтгүүлч. Олон улсын тоймч. Олон ч сайхан шавьтай. Сэтгүүлзүйн салбарын хагас зууны түүх болсон хүн. Хүн янз бүрээр өтөлдөг. Зарим нь идэхийн хэнхэг тусна. Нөгөө нэг нь уйлхай болно. Бас нэг хэсэг нь магтуулахын донгоор өвчилнө. Гэвч үр хүүхэд нь болсон бид хөөрхий хөгшиддөө цаг зарцуулах нь бага. Бараг л юунд гомдож, юунд баярладгийг нь анзаарахгүй шахам ажил амьдралаа хөөцгөөнө. Магадгүй Дашзэвэг гуай шиг оюуны өндөр ачаалалтай насаараа ажилласан хүн эрүүл сэтгэхүйгээ алдаж, тархи оюуны чагтага алдуурна гээч болсон байхыг үгүйсгэхгүй. Оюуны асар их ачаалал дунд өнгөрөөсөн хагас зуун жил нь түүнийг, эсвэл эдүгээ зүтгэж яваа биднийг өтлөхийн цагт хэрхэн сүйдлэхийг хэн мэдэх юм бэ.

Би юу гэх гээд байна вэ гэхээр үр хүүхэд нь хөөрхий 74 настай аавынхаа сэтгэцийг шалгуулаад эмнэлэгт эхлээд үзүүлчихгүй яасан юм бол гэж бодогдоод байх юм. Нарийн шинжлээтэхвэл яавч Дашзэвэг гуайгаас гарахгүй үйлдэл, араншин яагаад түүнээс илэрч байсны учрыг тайлах л байх. Харамсалтай нь манайд энэ салбар муу хөгжиж дээ. Аавынхаа бүтээсэн, босгосон бүхнийг, алдар хүндийг нь, нэр төрийг нь, удмынхаа хойч үе, үр хүүхдэд үлдэх хүндлэлийг нь бодож яагаад болоогүй юм бол?

Яагаад энэ талаас нь эргэцүүлж, Монголын сэтгүүлзүй, олон улсын харилцаанд оруулсан хувь нэмэр, насаараа зүтгэсэн хөдөлмөр, өтөлсөн хойноо ч хэвлэлийн тайзнаас бууж чадахгүй байгаа итгэл үнэмшил, үр хүүхэд шавь нарт нь үлдэх энэ хүний өгөөж, хайрыг хайрлаагүй юм бол? Ядаж хэдэн найзаас нь асуучихсан бол яагаад уудаггүй байж уучихсан юм шиг аяглаад, уралдааны морь шиг ухалзаад байх болсных нь учрыг нотлоод хэлээд өгөх л байсан.

Яагаад аавынхаа гэсэн бүхнийг, аавыгаа хайрлаагүй юм бол? Бас ээжийнхээ сэтгэлийг хайрлаагүй юм бол?

Миний бодлоор тэр сэтгэцийн хувьд эрүүл бус байсан... Өөрөөр ийм байх учиргүй. Ингэж л бодогдоод байна...

Бид ч бас өтөлнө, аймаар ч юм даа.

Р.Эмүжин

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Soongo

      (103.229.122.171) 2017-11-06 09:30
      • 0
      • 0

      За зүгээр байгаарай, аль эртнээс л өвчтэй эрүүл нь мэдэгдэхгүй охидуудтай арзаганаад, тэрийг нь гошгоруулж хөөрөгдөөд л байсан биз дээ, тийм чадвартай сэтгүүлч гэж хэлэхгүй шүү эмүжин аниааа, эхнэр бөгөөд охидуудынхаа үгэнд орохгүй арзаганаад байхаар нь нөгөөдүүл нь зай барьж л таараа шүү дээ, ганцаардмал амьдарч байсан ч гэх шиг, харах царайны сэжигийн шар сэмжилсэн өвгөн л биз дээ, бүхэл бүтэн нэг охиныг доромжлоод байхад өмөөрөх хүнээ мөн оловоо, ингэж байхаар бараг хорвоог орхисон нь дээр,

      Хариулах

    • Зочин

      (150.129.141.15) 2017-11-03 16:04
      • 0
      • 0

      Үгүй дээ үгүй. Яахав нэг талаас бас харж байгаа нь зөв байх л даа. Гэхдээ та өөрөө тэр бяцхан охины ээж байсан бол яахуу. Аавыгаа жигшихгүй байхын аргагүй шүү дээ.

      Хариулах

    • Зочин

      (202.70.46.239) 2017-11-03 11:16
      • 0
      • 0

      Тийм шүү.Дашзэвэг гуайг гэр бүлийн хүн нь басүр хүүхдүүд нь тоодоггүй ганцаардмал амьдардаг гэж сонсож байсан.Өдий зээрэгтэй болтлоо ааваараа овоглож нэр хүндээр амьдралд хүргүүлчихээд насны эцэст ганцаардуулж амьдруулсан ачлал муутай үр хүүхдүүдтэй гэх гэж бодож байна.Ганцаардал гэдэг хамгийн харгис үйлдэл шүүдээ.Ганцаардалаас болж хүн эрүүл ухаанаа алддаг.Сэтгэл өвдөж бна.Үр хүүхдүүдээ эцэг эхдээ асралтай хүн болгож өсгөх хэрэгтэй бололтой.

      Хариулах

    • Зочин

      (27.123.214.105) 2017-11-04 01:52
      • 0
      • 0

      Яагаад тоодоггүй болсон юм бол? Үр хүүхдээ хүндэлж хайрлаагүй тавьтаргүйтэж энэ тэнд аальгүйтэж алцагаанд өшөө яадаг ч байсан юм ээжийг нь тамлаж зовоож байхыг харсаар байгаад аавдаа гомддог болоод л тэр байх. Хэргийг нуугаад өнгөрье гэж үр хүүхэд нь үзсэн байлаа ч хүргэн бэрүүдийн эрх гэж нэг юм баыгаа . Тэдний хувьд хүүхдийнх нь эрх зөрчигдсөн байхад нуух ёстой гэж хэлэх хэцүү. Тэд янз бүрийн үзэл бодолтой хүмүүс байгаа. Мөн энэ нэг удаагийн гэнэтийн үйлдэл ч биш байх. Ер нь дийлдэхээ баыгаад бүр ийм дээрээ тулаад хүмүүсийн дургүйг хүргэсэн байх.

      Хариулах

    • zochin

      (202.21.106.150) 2017-11-03 11:14
      • 0
      • 0

      ene ih zuv yum bichjee bid dandaa laldsan negniigee doosh hiij doromjili baidag hani ijil ur huuhed in oilgoj uzuuleerei nas utulj namba suusangui gej zemlehees ijuutei yagaad baigaagiin uchriig in oloh gej hicheegeerei neeree l ner hundtei yum hiisen hun de yav da hairan hun

      Хариулах

    • Zochin

      (139.5.219.76) 2017-11-03 11:05
      • 0
      • 0

      Tiim bhda.yumiug neg talaas ni harah bish nuhtsul bdal olon talaas harj bodooguig bodogduulah bdal gardagdaa.Anhnaasa muu hun bsan bol zaluugaasaa l uildel ni haragdah bsan yah argagui buruu utulj zovj l yavaa yum bn

      Хариулах

    • Zochin

      (202.70.46.214) 2017-11-03 10:10
      • 0
      • 0

      Deerhi yutai unen hun utluh nas ahih uyd yamarch baidald orj boloh emchin hyanaltand nariin uzleg onoshilgoo hiilgemer yumda setgets medrel hetsuu shuudee yamraar ch hudluj bolno!?anharal tavj hand

      Хариулах

    • Zochin

      (27.123.214.120) 2017-11-03 08:42
      • 0
      • 0

      Ene bas magadgui nohtsol bdal ahvv

      Хариулах

    • Сэрж

      (202.9.40.30) 2017-11-03 08:24
      • 0
      • 0

      Нэр алдар олсон нь адгийн хэрэг хийхээр хөөрхий сэтгэцийн өвчин бараг буруугүй гэх хаашаа сэтгэлгээ вэ арьс нөмөрсөн чоно л байсан биш үү

      Хариулах

    • Zochin

      (202.70.46.210) 2017-11-03 07:40
      • 0
      • 0

      Neeree tiim bhoo. Uvchin gedeg hetsuu shuu. Humuus yug ni medehgui baij dur zorgooroo dairch doromjilj bolohgui bhaa.

      Хариулах

    • Зочин

      (120.193.220.189) 2017-11-03 03:15
      • 0
      • 0

      Эмүжин маань бас бодох л юм бичжээ!!! Хэцүү ч юм даа!!!

      Хариулах

    • Ррррт

      (59.153.114.68) 2017-11-02 23:16
      • 0
      • 0

      18 тай хүүхэн гэсэн энэ хэвлэлийнхэн худлаа мэдээллээ боль

      Хариулах

    • Зочин

      (212.253.241.198) 2017-11-02 23:12
      • 0
      • 0

      Harin ee.uhaan sanaa ni yamar neg yumtai bolson bol uu gej bodood bga yum daa.yavch ervvl bus bolson sanagddagii.

      Хариулах

    • Hun

      (103.229.121.208) 2017-11-02 23:07
      • 0
      • 0

      Za daa zaluubtar baihdaa ch iim l hun baisan doo. Odoo bur hunserch..Heden jiliin omnoos l bir hachin hachin boloh n ihseed ..Zunej dee l gej bodoj bailaa

      Хариулах

    • Иргэн

      (122.201.21.216) 2017-11-02 22:59
      • 0
      • 0

      Нээрэн үнэн шүү.Сэтгэцийн эмгэгтэй л болсон байх...

      Хариулах

    • Ард

      (27.123.214.115) 2017-11-02 22:46
      • 0
      • 1

      Зөв шүү

      Хариулах

    • Ард

      (27.123.214.115) 2017-11-02 22:46
      • 0
      • 1

      Зөв шүү

      Хариулах

    • Зочин

      (88.230.69.181) 2017-11-02 22:06
      • 0
      • 1

      Чадалтай нэгэн омооруулээд гардаг хорвоо юмдаа.нэг ядарсан амьтан байсан бол хэлэхийн муухайгаар хэлэх биз

      Хариулах

    • Зочин

      (150.129.142.36) 2017-11-02 21:45
      • 0
      • 1

      Хүний дотор юу болж байгааг таашгүй. Хүний оюун ухааны хэдхэн секундын самуура аймшигтай юманд хүргэж. Эмнэлэгт сайн үзүүлэх хэрэгтэй. Dementia гэдэг өвчин байх. Мартамхайгаас үүдэлтэй зөнөх гэдэг өвчин. Үр хүүхэд эхнэр, нөрхөө ч танихаа байдаг. Үйлдлээ хянах чадваргүй болдог.

      Хариулах

    • боги

      (27.123.214.119) 2017-11-02 21:35
      • 0
      • 2

      Зөв л хэлж дээ!!

      Хариулах