“City Swing” Jazz Night 4 дэх жилдээ үзэгчдэд хүрнэ

Twitter Print
2017 оны 11-р сар 07-нд 14:48 цагт
Мэдээний зураг,

Анх 2014 онд удирдаач С.Саруул-Одын санаачилгаар эхлүүлж байсан “City swing” классик жазз тоглолт өдгөө 4 дэх жилдээ үзэгч сонсогчдынхоо хүртээл болгох гэж байна.

Дэлхийн алдарт бүтээлүүдээс толилуулж эхэлсэн цагаас хойш үзэгч сонсогчдын ташаалд нийцээд буй Улсын Филармонийн Баянмонгол биг бэндийн CITY SWING классик жазз тоглолт 2017 оны 11-р сарын 09-нд улсын Филармонийн концертын танхимд 19:00 цагаас ганцхан удаа тоглогдоно. 

Тоглолтын хөтөлбөрт Sammy Nestico, Glenn Miller, Billy Strayhorn, Luiz Bonfa, Gordon Goodwin, Cole Porter, Duke Ellington нарын хөгжмийн зохиолчдийн Black Orpheus, A Few Good men, Samba del Gringo, Raphsody in blue, Brazil, Night and day, String of Pearls, Take the Train, Moonlight Serenade, Warm breeze, Tuxedo Junction, Samantha, Harlem Nocturne, Sting of Pearls зэрэг олон алдарт жазз бүтээлүүд багтсан байна.

Тоглолтонд удирдаач С.Саруул-Од /МУСТА/, дуучин Н.Наранбаатар /МУСТА/, Ц.Хулан /МУСТА/, П.Өнөржаргал /МУСТА/, Б.Номин-Эрдэнэ /Шуранхай хамтлаг/, Б.Солонго нарын уран бүтээлчид оролцох ба тоглолтын хөтөлбөрт дэлхийн жазз хөгжмийн төмөөхөн төлөөлөгчдийн бүтээлүүдээс гадна монгол уран бүтээлийг жазз хөгжимд хөрвүүлэн бичсэн бүтээлүүд тоглогдоно.

Тоглолтын тасалбарыг 1800-1900 үнэгүй хүргэх ба Филармонийн касс, www.ticket.mn болон Shangri La Mall, Emart, Hi Fi Records-д байрлах TicketBox-уудаар худалдаалагдаж байна. Юнителийн хэрэглэгч тоглолтын тасалбарыг 100 GG оноогоор 5000 төгрөг хямдруулан авах боломжтой.

Тоглолтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Улсын Филармонийн 70118012, 99925074 дугаарын утсаар болон https://www.facebook.com/mongolianstatephilharmonic/ хуудаснаас лавлана уу.

Өнөөгийн нийгэмд хувь хүн урлаг, соёлын өндөр мэдлэгтэй байх нь зүй ёсны хэрэг тул тэд мэргэжлийн өндөр түвшинд, дэлхийн чансаанд нийцэхүйц уран бүтээлүүдийг туурвиж тэрхүү хөгжмийн мэдлэг боловсролыг олгох үүднээс дээрх тоглолтыг зохион байгуулж байгаа ажээ.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.