Д.Сумьяа Хөдөлмөрийн баатар, Г.Одбаяр Гавьяат тамирчин цолоо гардан авлаа

Twitter Print
2017 оны 11-р сар 01-нд 12:05 цагт
Мэдээний зураг,

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж олимпын мөнгөн медаль, дэлхийн аварга, жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин Д.Сумъяад хөдөлмөрийн баатар цол олголоо.

Жүдо бөхийн Абу Дабигийн Их дуулга тэмцээний эмэгтэйчүүдийн -57кг шигшээд Риогийн олимпийн мөнгөн медальт, дэлхийн аварга Д.Сумъяа АЛТАН медаль хүртсэн. Тэрбээр алтан медалийн төлөө Бразилийн жүдоч, олимпийн аварга Рафаэла Силваг вазари үнэлгээгээр ялсан юм. 

Мөн өнөөдөр Дэлхийн аваргын мөнгөн медальт, жүдо бөхийн үндэсний шигээ багийн тамирчин Г.Одбаярт гавьяат тамирчин цол олгов. Тэдний шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга дөнгөж сая Төрийн ордонд гардуулан өглөө. 

Абу Дабид болсон жүдо бөхийн Их Дуулга тэмцээний хоёр дахь өдрийн барилдаанд эрэгтэй 73 кг-ийн жинд алтан медалийн төлөө дэлхийн аваргын хос хүрэл медальт ОХУ-ын бөх  Муса Могушковтой барилдаж ялалт байгуулснаар Монгол Улсын гавьяат тамирчин Г.Одбаяр Их Дуулга тэмцээнд хоёрдахь удаагаа түрүүлсэн билээ. 

Э.Гүнтөмөр

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.