Тусгай дуут болон гэрэл дохио хэрэглэх журам зөрчсөн 102 тохиолдол илрүүлжээ

Twitter Print
2017 оны 11-р сар 08-нд 10:40 цагт
Мэдээний зураг,

Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар баталсан А/62 дугаартай “Тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрлэн дохио тавьж хэрэглэх журам”-ын хэрэгжилтийг хангах зорилгоор 2017.10.30-ны өдрөөс эрчимжүүлсэн ажил зохион байгуулж байгаа.

Аравдугаар сарын 30, 31, арван нэгдүгээр сарын 2-ны өдрүүдэд хийсэн хяналт шалгалтаар нийт 937 тээврийн хэрэгсэл шалгаснаас “Тээврийн хэрэгслийн тусгай дуут болон гэрэл дохио тавьж хэрэглэх журам” зөрчсөн 102 зөрчил илрүүлэн ажилласан байна. Үүнээс зөвшөөрлийн хугацаа дууссан 30, зөвшөөрөлгүй 66, зөвшөөрлийн он засвартай-зөвшөөрснөөс өөр өнгийн гэрэл дохио хэрэглэсэн 3 зөрчил тус тус илрүүлжээ.

Хураасан дуут дохионоос гадна зөвшөөрөлтэй атлаа журамд заасан зам талбай, цаг хугацаа, зөвшөөрөгдөөгүй бүсэд ашигласан зэрэг зөрчил нилээд илэрчээ. Нийслэлийн 120-ийн уулзвар буюу тэмээтэй хөшөө, ГХЯ, Төв шуудангийн уулзвар, Түргэн тусламжийн 103 төвийн урд зам, Багшийн дээдийн уулзвар гээд төв замтай холбогдох бүх уулзварт шалгалт үргэлжилж байна. 

Зөвшөөрөлгүй тусгай дуут болон гэрэл дохионы хяналт шалгалтын ажлын талаар Замын цагдаагийн газрын мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч М.Мөнхгэрэл "Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар “Тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрлэн дохио тавьж хэрэглэх журам”-ын хэрэгжилтэд хяналт тавих зорилгоор Замын цагдаагийн албанаас аравдугаар сарын 30-наас эхлэн гэнэтийн шалгалт зохион явууллаа. Энэ хүрээнд 50 гаруй алба хаагч ажиллаж байна. Шалгалтаар гадна талаас харахад өнгө тодорхойгүй туузан гэрэл дохиог ихээр тавих, дуут дохиотой эсвэл ажиллагаагүй зөрчлүүд нэлээдгүй бүртгэгдсэн" гэлээ.

Тээврийн хэрэгсэлд  тусгай дуут болон гэрэл дохиог хэрэглэх стандартад  /MNS-4979-2000/  зааснаар цагдаа - хөх улаан, гал унтраах алба - хөх,  онцгой байдлын газар, шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллага - улаан, хүн мал эмнэлгийн газар - ногоон, төрийн тусгай хамгаалалт - улаан, зам засвар үйлчилгээ, хамгаалалтын алба, техникийн түргэн тусламжийн  газар - шар өнгийн тусгай дуут гэрэл дохиог зөвшөөрөгдсөн хэм хэмжээнд  тус тус хэрэглэх эрхтэй юм. 

"Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвөөс дуут дохио ашиглах зөвшөөрөл хэрхэн олгодог талаар “2016 онд тээврийн хэрэгсэлд тусгай дуут дохио тавьж хэрэглэх зөвшөөрлийг 966 байгууллага, албан тушаалтны хүсэлтийн дагуу 818 байгууллага, 1819 албан тушаалтны тээврийн хэрэгсэлд олгож, зохих шаардлага хангаагүй 54 байгууллагад татгалзсан хариу өгсөн. Харин Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2016 оны аравдугаар сарын 7-ны А/62 дугаар тушаалаар “Тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрэл дохио тавьж хэрэглэх журам" шинэчлэгдэн батлагдсан.

Уг журмын хүрээнд 2017 оны эхний аравдугаар сарын байдлаар зөвшөөрөл хүссэн 515 байгууллага, албан тушаалтны хүсэлт, холбогдох баримт бичгийг хүлээн авч, хянаж үзсэнээр 420 байгууллага, албан тушаалтны 937 тээврийн хэрэгсэлд тусгай зөвшөөрөл олгосон. Журмын хэрэгжилтийг хангах чиглэлээр Замын цагдаагийн албанаас хяналт шалгалт хийж зохих шаардлага хангаагүй, зөрчил гаргасан 79 аж ахуйн нэгжид мэдэгдэл хүргүүлээд байна” гэсэн албан мэдээлэл өгч байсан.

Ер нь журамд заасны дагуу Төрийн тусгай хамгаалалтын алба, Цагдаагийн албанд хөх болон хөх улаан өнгийн дуут дохионы зөвшөөрөл өгдөг. Харин Тахарын алба, Онцгой байдал, Авлигатай тэмцэх газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Шүүхийн шинжилгээний алба, Уул уурхайн аврах ангид улаан өнгийн дуут дохио ашиглаж байна. Хүн, мал эмнэлгийн түргэн тусламжийн албанд ногоон өнгийн дуут дохио ашиглахыг зөвшөөрдөг. Шар дуут дохионы гэрлийг цахилгаан, дулаан, ус суваг, холбоо, хот тохижилтын болон харуул хамгаалалтын байгууллага, уул уурхайн компаниуд, Байгаль хамгаалах байгууллага, Замын арчлалт, техникийн хяналт үйлчилгээний чирэгч-ачигч, автотээврийн хяналтын тээврийн хэрэгсэл, Ослын шуурхай дуудлагын ажил үйлчилгээ явуулдаг байгууллагын шуурхай ажлын тээврийн хэрэгсэл ашигладаг аж.

Гэтэл сүүлийн жилүүдэд аймаг, сумдын Засаг дарга нар хүртэл дуут дохио машиндаа ашиглан гангарч, дуут болон гэрлэн дохионы замбараагүй хэрэглээ газар авсан. тэр байтугай ямар нэгэн хязгаарлалт зөвшөөрөлгүйгээр захуудад борлуулж байсан байна.  

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (139.5.219.221) 2017-11-13 09:40
      • 0
      • 0

      Zad zad torgood torguulias tsuglarsan mongoor ni davhar zam, guur, gazar dooguur zam deeguurh garts hiij ub-n zamiin tugjreliig buuruulaya! Hamgiin ih mongo orj ireh zorchluud bol ulaan gerleer uragshaa ordog, yavgan zorchigchdod zam tavidaggui, 1r shugamaar yavdag, buren bus avtomashin jolooddog, busee zuudeggui, egnee shiljihdee dohio ogdoggui gesen zorchluud bna aa. Ed nariig saihan shalgaad zad zad torgood ehelbel hotiin tosovt mongo sain tsuglaraad deer yumnuudiig hiivel bid udahgui saihan zamtai tugjrelgui soyoltoi jolooch nartai hotod amidraad ehelne shuu! Oiriin uyed shine said irsnees hoish tsagdaagiin baiguullaga mash sain ajillaj ehelj bgaag mash talarhaltai huleej avch bna. Iluu ih amjilt husie!

      Хариулах