Сайн дураараа эрүүл мэндийн даатгал төлдөг иргэдийн шимтгэлийг 50 хувиар бууруулна

Twitter Print
2017 оны 10-р сар 30-нд 14:13 цагт
Мэдээний зураг,

Хөдөлмөр, нийгмийн зөвшилцлийн 2017-2018 оны улсын гурван талт хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлтийн талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны тэргүүн Х.Ганбаатар нар мэдээлэл хийлээ.

Энэ удаагийн хэлэлцээрээр зөвхөн төрийн албан хаагчид бус нийт иргэдийн орлогыг хэрхэн нэмэх талаар хэлэлцэж, санал нэгдсэн гэдгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг мэдээллийн эхэнд хэлэв.

Мөн тэрбээр гурван талын санал нэгдсэн асуудлуудыг танилцуулав.

-Орлого багатай хэсэгт хураамжийн хэлбэрээр очиж байгаа санхүүгийн дарамтыг бууруулна. Ингэхдээ сайн дураараа эрүүл мэндийн даатгал төлдөг иргэдийн шимтгэлийг 50 хувиар бууруулахаар болжээ. Энэ шийдвэр 2018 оны нэгдүгээр сарын нэгнээс хэрэгжинэ.

-Хүн амын орлогын албан татварын хуульд өөрчлөлт оруулна. 2018.01.01-нээс ХАОАТ-ын хөнгөлөлт чөлөөлөлт жилдээ 84,000 төгрөг байсныг 120,000 төгрөг болгоно.

-Төрийн албан хаагчдын цалин нэмэх асуудалд санал нэгдсэн. Гэхдээ үндсэн цалинг нэмэхгүйгээр төрийн албан хаагчдын бодит орлогын нэмнэ. 2017 оны төсвийн тодотголд 55.4 төгрөг тусгасан. 2018 оны төсөвт 56.2 тэрбум төгрөг тусгаж буй. Нийт 112 тэрбум төгрөгт багтааж, төрийн албан хаагчдын орлогыг нэмнэ.

-Төсвийн байгууллагын орлогын хэмнэлтийг зөвхөн төрийн албан хаагчдын нийгмийн баталгааг хангах, цалинг нэмэхэд зарцуулдаг байхаар хуульд өөрчлөлт оруулна.

-Нийгмийн даатгал, халамжийн сангаас олгодог тэтгэвэр тэтгэмжийг ирэх оноос нэмнэ.

-Хүүхдээ гурван нас хүртэл харж, асарч байгаа эхчүүдэд сар тутам мөнгөн тэтгэмж олгоно.

-Өрх толгойлсон, олон хүүхэдтэй эцэг эхэд улиралд нэг удаа мөнгөн тэтгэмж олгоно

-Их, дээд сургуульд амжилттай суралцаж байгаа оюутнууд өөрийнхөө нэрээр Боловсролын зээлийн сангаас зээл авах боломжийг бүрдүүлнэ.

-Малчдын тэтгэврийн насыг урагшлуулсан хууль, тогтоомжоо хэрэгжүүлнэ.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (202.179.27.34) 2017-10-31 11:40
      • 0
      • 0

      Тэтгэвэрийн насаар тоголохоо болихгүй юмуу, 50 нас 6 сар 51 нас, 51 нас 6 сар 52 нас гэх мэтчилэн 50-с дээш насны хүмүүс 2 жилд 1 нас нэмэх нээ энэ зөв үү, арай дэндүү бишүү

      Хариулах

    • Настан

      (202.21.106.143) 2017-10-31 08:50
      • 0
      • 0

      Ахмадуудаа хаячих юмуу

      Хариулах

    • Зочин

      (103.10.21.101) 2017-10-30 19:35
      • 0
      • 1

      Huviin hevshiliinhniig uneheer toohgui yumaa eruul mendiin daatgal 50huvi hungulunu ch geh shig ulsaas yu ch avahgui uuriinhuu bor zurheeree amidarch bna daa novsh yum daa

      Хариулах

    • Zochin

      (117.111.2.253) 2017-10-30 14:39
      • 0
      • 1

      Heregjeesei

      Хариулах

    • Зочин

      (202.70.46.213) 2017-10-30 14:27
      • 0
      • 1

      Үнэн л байгаасай даа хөөрхий

      Хариулах