П.Орхон Монгол Улсын Гавьяат тамирчин боллоо

Twitter Print
2017 оны 10-р сар 27-нд 12:23 цагт
Мэдээний зураг,

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж салбартаа амжилт гаргасан зарим хүнийг Төрийн дээд одон медалиар шагналаа.

"Алдар" спорт хорооны тамирчин ОУХМ П.Орхонд өнөөдөр Монгол Улсын Гавьяат тамирчин цол олголоо. Тэрбээр "Парис-2017" чөлөөт бөхийн дэлхийн аваргын тэмцээнээс 63 кг-ийн жинд алтан медаль хүртэж эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд гаргасан юм.

Мөн Унгарын нийслэл Будапешт хотноо болсон жүдо бөхийн ДАШТ 63 кг-ийн жинд хүрэл медаль хүртсэн Б.Мөнгөнчимэгт Монгол Улсын Гавьяат тамирчин, Спортын анагаах ухааны эмч н.Бат-Очирт Монгол Улсын Гавьяат эмч цол олголоо. 

Тэрчлэн Жүдо бөхийн Абу Дабигийн Их дуулга тэмцээний эмэгтэйчүүдийн -57кг шигшээд өчигдөрхөн түрүүлж, алтан медаль хүртсэн Риогийн олимпийн мөнгөн медальт, дэлхийн аварга Д.Сумъяа хөдөлмөрийн баатар, Г.Oдбаяр гавьяат тамирчин, Б.Дамба гавьяат дасгалжуулагч, 20-р зууны манлай начин, улсын харцага Ч.Өвгөнхүү Aрдын багш боллоо.

Э.Гүнтөмөр

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.