Д.Сумьяа Рафаэла Силваг ялж, алтан медаль хүртлээ

Twitter Print
2017 оны 10-р сар 26-нд 23:30 цагт
Мэдээний зураг,

Жүдо бөхийн Абу Дабигийн Их дуулга тэмцээний эмэгтэйчүүдийн -57кг шигшээд Риогийн олимпийн мөнгөн медальт, дэлхийн аварга Д.Сумъяа АЛТАН медаль хүртлээ. 

Тэрбээр алтан медалийн төлөө Бразилийн жүдоч, олимпийн аварга Рафаэла Силваг вазари үнэлгээгээр яллаа. 

2016 оны олимпийн наадмын финалын барилдаан Абу Дабигийн татамид давтагдаж Доржсүрэнгийн Сумъяа тав дахь удаагаа  Рафаэла Силваг хожив. 

Энэхүү барилдааныг хүсэн хүлээж байсан жүдо бөх сонирхогчдоо баярлууллаа. 

Э.Гүнтөмөр

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.