АНУ цагаачлалын шинэ журмаа танилцууллаа

Twitter Print
2017 оны 10-р сар 25-нд 16:42 цагт
Мэдээний зураг,

АНУ 2018 ОНД 45 МЯНГАН ГАДНЫ ИРГЭНД ЦАГААЧЛАЛЫН ЭРХ ОЛГОНО

АНУ цагаачлалын тухай шинэ журмаа танилцууллаа. Тус улс энэ жил 45 мянган цагаач хүлээн авах шийдвэр гаргасан байна.

АНУ цагаачлалын тухай хуулиндаа өөрчлөлт орууллаа. Сүүлийн дөрвөн сарын турш цагаачдыг эх орондоо хүлээн авахаас татгалзаж байсан тус улс мусулман шашинтай голлосон 11 орноос бусад орны цагаачдыг хүлээн авах шийдвэрийг Цагаан ордноос гаргалаа.

Богино хугацааны дүрвэгсдийг хилээрээ оруулахгүй байх шийдвэр Трампыг Цагаан ордонд ирснээс хойш хэрэгжиж, хэл ам дагуулж байсан юм.

Нэгдсэн улсын Дээд шүүх өнгөрөгч 6-р сард Трампын энэ шийдвэрийг түр хугацаанд хэрэгжүүлэхийг зөвшөөрч, энэ хугацаанд тус улсын цагаачлалын албаныханд цагаачдын материалыг нягталж үзэх танилцах, шалгах боломжийг олгосон гэж мэдээлж байна.

Дүрвэгсдийг хүлээн авах шинэ журамд ирэх жил тус улсын хүлээн авах цагаачдын дээд хязгаарыг заасан байна. Барак Обамагийн гаргасан 2017 онд 110 000 цагаач хүлээн авна гэсэн шийдвэр энэ сарын 30-наар дуусгавар болж байна.

Ерөнхийлөгч Дональд Трамп Цагаан ордонд ирмэгцээ цагаачдын тооны хязгаарыг бууруулж, 53,000 болгон тогтоосон юм. Бүгд найрамдах намынхан энэ тоог дахин бууруулж, 45,000 болгохоор боллоо.

Хоригт өртсөн орнуудад Египет, Иран, Ирак, Ливи, Мали, БНАСАУ, Сомали, Өмнөд Судан, Сири, Судан, Йемен гэсэн 11 орон багтаж байна. Умард Солонгосыг эс тооцвол цагаачлах эрх авсан хүмүүсийн тал орчим хувь нь дээрх хоригт өртсөн орны буюу Сири, Ирак, Иран, Сомалийн иргэд байсан юм. Тодруулж хэлбэл 53,716 цагаачийн 22,150 нь дээрх орнуудаас иржээ.

Трампын ажлын албанаас дээрх 11 орны иргэдийг цагаачлахыг хориглосон ч материалаа өгч болно, маш сайн судалсаны эцэст оруулах эсэхийг шийдвэрлэх боломжтой гэж мэдээлж байна.

С.Чулуунцэцэг

Эх сурвалж: MNC телевиз

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.