Оршил констракшн компанийн “ЭХ ТӨГӨЛ” төсөл 3 дахь жилдээ амжилттай үргэлжилж байна

Twitter Print
2017 оны 10-р сар 23-нд 10:16 цагт
Мэдээний зураг,

Мод тарих нь эх дэлхийдээ зориулж буй хамгийн том буян бөгөөд хойч үедээ хийж буй хамгийн том хөрөнгө оруулалт. Ийм ч учраас Монгол улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж "Мод тарьж, байгаль орчны нөхөн сэргээлт хийхгүйгээр ой модоо, ногоон байгууламжаа сэргээх боломжгүй. Ногоон байгууламжаа сэргээхгүйгээр ширгэж байгаа гол горхийг аврах, ус мөрний түвшинг татраахгүй байх ямар ч аргагүй. Тиймээс иргэн бүр ирээдүйнхээ төлөө, үр хойчийнхоо төлөө мод тарих үйлсэд идэвхитэй оролцохыг уриалж байна" гэсэн билээ. Ийнхүү 2010 онд Монгол улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн зарлигаар манай улс үндэсний мод тарих өдөртэй болж, мод тарих үндэсний өдөртэй дэлхийн 33 дахь орон болсон.

Энэхүү уриалгыг хүлээн авч жил бүр Монгол улс даяар "Мод тарих Үндэсний өдөр"-ийг тохиолдуулан иргэд, ААН бүр мод тарьдаг сайхан уламжлал тогтоод байгаа. 

Жил ирэх тусам энэхүү аян улам өргөжин тэлж, нийгэмдээ ач тусаа өгч, бусдад үлгэр дууриал болохуйц ажил санааслан хэрэгжүүлж байгаагийн нэг нь Оршил Констракшн компаниас санаачлан хэрэгжүүлж эхлээд байгаа 10,000 мод тарих "Эх төгөл" нэртэй төсөл юм. 

Оршил констракшн ХХК 2015 оноос эхлэн “ЭХ ТӨГӨЛ” төслийг эхлүүлэн, БЗД-ийн 20-р хороонд жил бүрийн 10 сард Үндэсний мод тарих өдрөөр байгууллага хамт олноороо мод бут сөөг тарьдаг уламжлалтай болсон билээ. 

Төслийн гол зорилго нь Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигийн хүрээнд хувийн хэвшлийн ААН, байгууллагыг мод тарих хөдөлгөөннд уриалах, эх дэлхий байгаль орчноо хамгаалах нийгмийн үүргээ биелүүлэхэд оршиж байна. Тэд 2015 онд 1000 шар хуайс, 100 улиас, 5 нарс, 2016 онд Улиас, Шар хуайс, Нарс, Бургас, Монос болон жимсний мод нийт 1292 ширхэг мод тарьсан нь сайн арчилгаа, тордолгооны үр дүнд маш сайхан ургаж байгаа юм.

Харин 2017 оны 10 сарын 21-ний өдөр Эх төгөл төслөө үргэлжлүүлэн 220 ширхэг чацаргана, 30 ширхэг монос, 10 ширхэг улиас тарьж, 2015 оноос хойш нийт 2657 мод, бут, сөөг, жимсний мод тариад байна.

Тэд  модыг зөвхөн тарьж суулгаад орхих биш түүний дараагийн арчилгаа, усалгаа, ургуулах тал дээр анхаарч, биечлэн уг ажлыг хийж байна.

Холбоотой мэдээллийг http://mongolcom.mn/read/23428 дээр дарж уншина уу. 

Г.Ганаа

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • kh

      (182.160.36.36) 2017-10-23 16:35
      • 0
      • 0

      Hoorondiin zaig bodoj, nileed hol zaitai tarival zugeer haragdah yum. Tomorch urgahad biye biyedee saadgui baih, hun amitan chuluutei yavj bolohoor, degtei, helbertei tarival zugeer shig sanagddag. Zugeer l oir oirhon shavaaralduulahaas bolgoomjloh.

      Хариулах