“Хакухо цом” өсвөр үеийн сүмо бөхийн тэмцээн энэ жил найм дахь удаагаа зохиогдож байна

Twitter Print
2017 оны 10-р сар 22-нд 15:59 цагт
Мэдээний зураг,

“Хакухо цом” өсвөр үеийн сүмо бөхийн тэмцээн энэ жил найм дахь удаагаа Спортын төв ордонд зохион байгуулагдаж байна. Уг тэмцээн Японд болдог тэмцээний дүрэм журмаар Япон дахь насны ангиллаар зохион байгуулагддаг онцлогтой.

Энэхүү тэмуээнд жил бүр 200-300 хүүхэд оролцож хүч чадлаа үздэг. 2004-2005 оноос “Ирээдүйн аваргууд” нэртэй зохиогдож эхэлсэн энэ тэмцээнд амжилттай оролцож байсан хүүхдүүдээс мэргэжлийн сүмод амжилт гаргасан олон бөх бий. Тухайлбал,, мэргэжлийн сүмогийн озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, сэкивакэ Ичиножёо Ичинноров нар юм.

Одоогийн байдлаар таван хүүхэд ахлах сургуульд сурч байгаа бөгөөд 2-3 жилийн дараа мэргэжлийн сүмод барилдаад эхлэх боломжтой. Нэг нь энэ жил Бүх Японы ахлах сургуулиудын ёкозүна цол хүртсэн байгаа. Ирэх жилээс бас хоёр хүүхэд Япон явахаар болжээ.

Э.Гүнтөмөр

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.